Оросын олигарх Петр Авеныг компанийн дансаар хувийн зардлаа төлж хориг арга хэмжээнээс зайлсхийсэн хэмээн буруутгаж байна
2022, 9 сарын 28. 15:000

Оросын олигарх Петр Авенд банкны данс байхгүй. Тэрбээр эхнэрийнхээ нэрийн данс болон үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанийнхаа дансыг ашиглан хувийн зардлаа төлж байсан нь Оросын олигархуудын эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг хэмээн Их Британийн хууль хэрэгжүүлэгч байгууллага үзэж байна.

Европын холбоо Петр Авенд хориг тавихаас хэдхэн цагийн өмнө тэрбээр Австрийн итгэлцлийн сангаас 3.7 сая фунт стерлингийг Их Британи дахь данс руу шилжүүлсэн. Мөн өөрийн компанийн хөрөнгийг хувийн хэрэглээндээ зарцуулж байгаа гэх хоёр шалтгаанаар Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг Петр Авенд хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар түүнтэй холбогдох данс дахь 1.5 сая фунт стерлингийг царцаасан. Хорионд багтсан орос олигархуудыг хянах зорилготой байгуулагдсан “Клептократын нэгж” хэмээх тусгай үүрэг бүхий байгууллага түүнийг Monzo Bank болон HSBC Holdings компани хооронд гүйлгээ хийснийг тогтоосон юм.

Петр Авен тус мөнгөн шилжүүлгийн зориулалтыг Лондон дахь үл хөдлөх хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангах үйлчилгээний төлбөр хэмээн мэдэгдэж байна. Мөн Их Британийн хууль сахиулагчид Авеныг хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт унагахыг зориуд оролдож байна гэж Авены хуульчид үзэж байна. Анхан шатны шүүхийн сонсголын үеэр шүүгч Авены үл хөдлөх хөрөнгийн дансанд тавьсан зарим хязгаарлалтыг зөөлрүүлсэн. Шүүх ажиллагаа үргэлжилж байна.

Forbes-ийн тооцоогоор 4.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Петр Авен нь Украин гаралтай Оросын тэрбумтан Михаил Фридмантай бизнесийн нягт харилцаатай юм. Тэд Орос, Украины дайн эхэлснээс хойш өмч хөрөнгийн асуудлаар барууны орнуудын шүүхэд хамгийн их маргаан үүсгэж буй олигархууд билээ.

Эх сурвалж: Fortune

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57