ОХУ Афганистанд хөнгөлөлттэй үнээр хүнс, шатахуун нийлүүлнэ
2022, 9 сарын 29. 0:030

Афганистаны Худалдаа аж үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Нурудин Азижи хэлэхдээ, ОХУ Афганистанд түлш, хүнс нийлүүлэх түр гэрээг үзэглэсэн тухай орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдэгдэв.

Афганистаны зүгээс худалдааны түншүүдээ нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа ба ОХУ нь тус улсад олон улсын ханшаас доогуур үнээр шатахуун, хүнс нийлүүлэхээр тохиролцсоныг сайдын үүрэг гүйцэтгэгч Азижи мэдэгдсэнийг Ройтерс агентлаг онцолжээ.

Ингэснээр жил гаруйн өмнө Афганистаны засгийн эрхэнд гарсан Талибануудын гадны улс орнуудтай хийж буй анхны хэлэлцээр болсон байна.

10 гаруй жилийн турш Афганистанд хяналтаа тогтоогоод байсан АНУ зэрэг барууны орнуудтай зөрчил мөргөлдөөн үүсгэсээр байсан Талибанууд нь жил гаруйн өмнө АНУ-ын цэргүүд тус улсыг орхиж гарсны дараахан засгийн эрхэнд гарсан хэдий ч одоог хүртэл олон улсын хамтын нийгэмлэгүүд хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.

Тэднийг эмэгтэйчүүдийн эрхийг ялгаварлан зөрчиж буй үйлдлээ зогсоож, бодлогоо өөрчилж, бусад зэвсэгт бүлэглэлүүдтэй харилцаагаа тасалсан тохиолдолд л засгийн газар гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөө барууныхан мэдэгдсэн юм.

Сайдын үүрэг гүйцэтгэгч Азижи хэлэхдээ, энэхүү гэрээнд заасны дагуу ОХУ нь жил бүр 1 сая орчим тонн газрын тос болон дизель түлш, 500 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, хоёр сая тонн улаан буудай нийлүүлэх гэнэ.

Энэхүү худалдаа нь авто болон төмөр замаар дамжин нийлүүлэгдэх бөгөөд олон улсын зах зээлийн ханшаас хямд үнээр нийлүүлэхээр тохиролцсон аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47