Батарейнд суурилсан дэлхийн анхны цэвэр цахилгаан онгоц туршилтын нислэгээ амжилттай хийлээ
2022, 9 сарын 29. 0:280

Батарейнд суурилсан дэлхийн анхны цэвэр цахилгаанаар ажилладаг онгоц анхны нислэгээ амжилттай хийжээ.

Орон нутгийн цагаар 27-ны өдөр Израилийн цахилгаан онгоц хөгжүүлэгч Eviation Aircraft гарааны компанийн зохион бүтээсэн "Алис" хэмээх батарейнд суурилсан, цахилгаан хөдөлгүүрт зорчигч тээврийн онгоц Вашингтоны Грант Каунти олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, анхны нислэгээ амжилттай гүйцэтгэсэн тухай CNN Business агентлаг мөн өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар энэхүү “Алис” хэмээх 9 хүний ​​суудалтай нисэх онгоц газраас 1067 метр орчмын өндөрт 8 минутын турш нисч, аюулгүй газардсан байна.

Компанийн гүйцэтгэх захирал Грегори Дэвис "Энэ бол Поршены хөдөлгүүрийг турбо хөдөлгүүрээр сольсон 1950-иад оноос хойш агаарын хөлгийн эрчим хүчний эх үүсвэрийг анх удаа өөрчилж буй түүхэн мөч боллоо” хэмээн сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.

Тус компанийн зүгээс “Алис” онгоц нь 30 минутын цэнэглэлтээр 1 цагийн турш 815 километрийг туулах хүчин чадалтай бөгөөд хамгийн дээд тал нь цагт 462 километр хурдлах чадвартай хэмээн нэмэлт тайлбар хийсэн байна.

Үүний зэрэгцээ, 2015 онд байгуулагдсан Eviation Aircraft компани одоогоор зорчигч тээврийн болон ачааны зориулалттай 3 төрлийн “Алис” онгоцыг хөгжүүлж байгаа аж. Тус компани нь 2025 он гэхэд Холбооны нисэхийн захиргааны (FAA) гэрчилгээгээ авч, 2027 онд хэрэглэгчдэд үйлчилж эхлэх том зорилгыг өвөртлөн ажлаа үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41