Путины дайчилгааны захирамж ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж, ДНБ 0.5 хувиар буурах төлөвтэй байна
2022, 9 сарын 29. 10:407

Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас хямралд орсон Оросын эдийн засаг ерөнхийлөгч Владимир Путины цэргийн дайчилгааны зарлигаар дахин ганхаж байна гэж Bloomberg News суваг мэдээллээ.

Тус мэдээнд дурдсанаар ажилгүйдлийн түвшин харьцангуй бага байгаа ОХУ энэ удаагийн дайчилгааны захирамжийн үр нөлөөгөөр одоогийн ажиллах хүчнийхээ 1 орчим хувийг алдах төлөвтэй байгаа талаар онцолжээ. Түүнчлэн дайчилгаанаас зайлсхийхийн тулд ид ажил хөдөлмөх эрхлэх насны иргэд гадны орнуудыг зорьж байгаа зэргийг харгалзан үзвэл Орос улс цаашид ажиллах хүчний хомсдолд нэрвэгдэх нь улам бүр тодорхой болж буй юм.

Мөн айл өрхүүдийн ажил хөдөлмөр эрхэлж орлого олж байсан нэг гишүүн цэргийн албанд татагдсанаар тухайн өрхийн орлого буурах нь хэдийн багасаад байгаа тус улсын хэрэглээг улам бууруулж болзошгүй.

Тус улсын засгийн газар дайны зардлыг нөхөхийн тулд ойрын хоёр жилийн хугацаанд орлогын албан татварыг огцом нэмэгдүүлж, хэрэглээний цахилгаан болон усны тарифыг нэмэгдүүлэхээр судалж эхэлжээ. Хэрвээ уг шийдвэр биеллээ олвол цэрэг татлагын улмаас орлого нь аль хэдийн буурсан айл өрхийн хэрэглээ мэдэгдэхүйц багасах нь гарцаагүй юм.

Renaissance Capital-ийн эдийн засагч София Донец хэлэхдээ, дайчлах тухай тогтоол нь хэрэглэгчдийн сэтгэл зүйд маш сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд энэ онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.5 орчим хувиар буурна гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Bloomberg Economics ч мөн дайчилгааны захирамж нь эдийн засгийн сөрөг өсөлтийг гүнзгийрүүлж, инфляцийг өдөөх болно гэж дүгнэсэн байна. Бүр муугаар бодоход дайчилгааны захирамжаас улбаалан гарах сөрөг үр дагавар дараагийн таван жилд ч үргэлжилж болох юм гэж Оросын эдийн засагч Александр Исаков онцолсон байна.

Эрх баригчид үгүйсгэж байгаа ч дайчилгааны захирамж улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар салбар салбарын шинжээчид дуу хоолойгоо өргөсөөр байгаа юм.

Харин бизнес эрхлэгчид ажилтнуудаа авч үлдэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргах болжээ.

Москвагийн их сургуулийн эдийн засгийн ухааны эрдэмтэн Наталья Зубаревич хэлэхдээ, эрх баригчид нөхцөл байдал хэр ноцтой болж буйг ойлгож эхэлж байгаа бөгөөд дайчилгаанд татагдах иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас ирэх магадлалтай учир хөдөө аж ахуй, барилгын салбарт ихээхэн хохирол учруулах болно хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Алсдаа цэргийн дайчилгаа болон дайнд амь эрсдсэн болон шархадсан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр ОХУ-ын ажиллах хүч улам бүр багасна гэдгийг онцлоод чинээлэг, боловсролтой ажиллах хүчээ алдах нь Оросын эдийн засагт мөн л том асуудал болно гэдгийг тэрээр нэмж дурджээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
0
1
0
4
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
122.201.24.174
   /
2022, 9 сарын 30. 22:55

Нөгөө 80 оны паз автобус нь одоо хүртэл хэвээрээ байна! Хоцрогдсон орос улс

202.126.89.76
   /
2022, 9 сарын 30. 17:11

hurdan suureesei

Сүүгий
103.212.119.237
   /
2022, 9 сарын 29. 20:28

Орос тийм ч амархан нураад уначих эдийн засагтай улс биш байх аа. Дайны дараа сэргэлт хурдан авна л даа.

66.181.177.56
   /
2022, 9 сарын 30. 17:22

орос цаашдаа хэд хэд задарна

2 0
Зочин
150.129.140.35
   /
2022, 9 сарын 29. 20:02

Хувийн ашиг сонирхолтой эх оронч биш мөнгөний бэртэгчин муу хүмүүсээс салж орос улс цэвэршиж байна .
Цэргийн дайчилагаа одоогийн хүмүүсийн мөн чанарыг ил гарган таньж мэдэв.Цаашид социолист үзэл суртал ,түүх , философи .уран зохиол ,эх ороч ёс суртахууны чиглэлээр
сургалт хүмүүжлийг чиглүүлж Соёл ,урлаг боловсролыг ЗХУ-ын сургалтын систёмд шилжүүлж Капиталист биш Социолист үзэл санаагаар хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх
хэрэгтэй .Ардчилал ,хүний эрх гэж худлаа ярьж хүний тархи
угаадаг ШУДРАГА БУС КАПИТАЛИСТ ҮЗЭЛ СУРТАЛЫГ
ХААХ ХЭРЭГТЭЙ .!!!

таньж мэдсэн

66.181.177.56
   /
2022, 9 сарын 30. 17:23

орос дахин хэд хэд задарна удахгүй путка оросууд ар нуруунд шааж хаяана

1 0
49.97.28.18
   /
2022, 9 сарын 29. 17:57

Путин ойрын хэдэн жилдээ орос орныг дэгээдэн унагалаа даа.
МАНай хэд шиг юм болж бна. МАНайхан ч өнгөрсөн л дөө...

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04