Эрдоган: Турк улс цаашид ч бодлогын хүүгээ бууруулах болно
2022, 9 сарын 29. 11:220

Лхагва гарагт Турк улсын ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган улсынхаа эдийн засаг, мөнгөний бодлогын хүрээнд CNN агентлагтай ярилцжээ. Тийнхүү ярилцлагын хүрээнд ноён Эрдоганы хэлснээр Турк улс цаашид ч бодлогын хүүгээ бууруулна гэсэн юм.

Харин бодлогын хүүг яагаад өсгөхгүй талаар тэрээр тайлбарлахдаа бодлогын хүү бага байснаар инфляц буурна гэсэн уламжлалт бус үзэл бодлоо дахин давтжээ.

Түүнчлэн ноён Эрдоган ярилылагынхаа хүрээнд туркуудыг бодлогын хүү бага байхад хөрөнгө оруулалт хийхэд уриалсан байна.

Турк улсын хувьд инфляц наймдугаар сард 80 хувьд хүрсэн ч төв банкны зүгээс бодлогын хүүгээ эрс бууруулсаар байгаа бөгөөд өнгөрөгч хоёр сарын хугацаанд бодлогын хүүгээ 100 суурь нэгжээр бууруулж, 12 хувьд хүргэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02