Кремль: Хийн хоолойд гэмтэл гарсан нь бидний хувьд том асуудал
2022, 9 сарын 29. 12:494

Даваа гарагт ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг “Норд Стрим” хийн хоолойн гурван шугамд нэг зэрэг гэмтэл гарсан билээ. Улмаар мягмар гарагт Украины талаас үйл явдалд ОХУ буруутай хэмээн мэдэгдэж, Европын орнууд ч гэмтлийн ард ОХУ байгаа гэсэн юм.

Тэгвэл олон улсын таамгийг сонссон ОХУ, Кремлийн зүгээс лхагва гарагт мэдэгдэл хийжээ.

Үйл явдлын хүрээнд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, “Хийн шугамуудад гарсан гэмтэлд манай улсыг буруутгахыг таамаглаж ядах зүйлгүй ч тус таамгаа олон улсын хэмжээнд зарлах нь тэнэг хийгээд утгагүй хэрэг.

Хийн хоолойд гэмтэл гарах нь бидний хувьд маш том асуудал. Норд Стрим хийн 1 болон 2 хийн хоолой хоёул байгалийн хийгээр дүүрэн, бүхэлдээ хий шахахад бэлэн байгаа. Тус хоолойгоор шахах байгалийн хийн маш үнэтэй. Байгалийн хий асар үнэтэй байхад одоо тэр хий ердөө л агаарт ууршиж байна.

Үйл явдлын хүрээнд Путин ч хэлсэн, хэрэв та нар өөрсдийн дүгнэлтдээ итгэж байвал дараа нь биднийг хийгээ 100 хувь нийлүүлнэ гэж бүү санаарай. Бид талыг нь л нийлүүлнэ” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
2
0
2
0
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Зочин
64.119.20.8
   /
2022, 10 сарын 1. 18:46

Кремль өөрсдөө хийсээн.

Цэцэг.
66.181.160.94
   /
2022, 10 сарын 1. 17:48

Бүх юм буруугаар эргэвэл Оросыг буруутгахаа болиоч. Янкууд барууныханы буруу. 100%. Дахин Оросыг буруутгавал хэрэггүй юм болно шүү.

Зочин
202.126.90.36
   /
2022, 10 сарын 1. 17:43

Европийн ард түмний эсрэг асар их нүгэлтэй тирор хийлээ . Үүнийг хийсэн улс удахгүй өөрөө дэлбэрэх ийг хүсэн ерөөж сайн сайхан амьдраарай гэж ерөөе . Тэнгэр бурхан үзэг .

Батаа
64.119.19.161
   /
2022, 10 сарын 1. 18:05

Тэр ёрөөл бат орших болтугай. Хийн хоолойг санаатай эвдсэн тэр эсэргүү шангаа хүртэж, авсандаа орж энэ дэлхий амар тайван болох болтугай.

0 0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47