“ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ” бүх нийтийн цэвэрлэгээг Петровис Групп хамтран зохион байгууллаа
2022, 9 сарын 29. 18:000

“ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ” бүх нийтийн цэвэрлэгээг Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран зохион байгуулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсийг дэмжин ажиллалаа.

Уг “Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их дээд сургуулийн оюутан, төрийн байгууллагын 6 мянга орчим залуус оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.

Петровис Групп нь нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу хэмээгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг салбартаа анх удаа нэгдмэл байдлаар нэвтрүүлэн 3 дах жилдээ амжилттай ажиллаж байна.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оноос жил бүр “Миний байгаль хоггүй, миний машин хогтой” аяныг зохион байгуулж Монгол орон даяар байрлах Петровисийн 380 гаруй шатахуун түгээх станцаараа дамжуулан аялал зугаалгаар явахдаа хог хаяхгүй байхыг уриалан нийт 220,000 ширхэг хогны уут тараан 700 гаруй тонн хогийг станц дээрээ хүлээн авч хогийн цэг рүү ачуулсан байна.

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах санаачилгад нэгдсэн нийт залуучууддаа талархал илэрхийлье

Эх дэлхийдээ хог хаяхгүй байцгаая

МИНИЙ БАЙГАЛЬ ХОГГҮЙ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47