Дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орж буй энэ үед Porsche олон нийтэд хувьцаагаа санал болгоно
2022, 9 сарын 29. 16:390

ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч Wolksvagen группд харьяалагддаг спорт автомашины Porsche брэнд өөрийн хувьцаагаа олон нийтэд хамгийн өндрөөр буюу нэгж хувьцааг 82.5 еврогоор санал болгохоор болжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 28-ны мэдээлснээр, Volkswagen групп Porsche-г Германы хөрөнгийн зах зээлд гаргахаас ердөө нэг өдрийн өмнө уг шийдвэрийг гаргасан болохыг онцлов.

Дэлхий даяар эдийн засгийн уналтад орох түгшүүр нэмэгдэж байгаа энэ үед компанийн зүгээс Porsche-д хэр итгэл хүлээлгэж байгааг харж болохоор байна хэмээн Wall Street Journal сонин дүгнэжээ.

Ингэснээр Porsche-ийн зах зээлийн үнэлгээ нь хөрөнгийн биржид гарсны дараа 75 тэрбум еврод хүрэх төлөвтэй байгаа аж. Улмаар 56 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Mercedes-Benz компанийг ардаа орхин автомашин үйлдвэрлэгчид дундаа зах зээлийн үнэлгээгээр эхний тав дугаарт эрэмбэлэгдэх юм.

Түүнчлэн 2011 онд Швейцарийн уул уурхайн Glencore компани Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлснээс хойших Европ дахь хамгийн том компани болох төлөвтэй байна.

Зах зээлийн тогтворгүй байдал, янз бүрийн хүчин зүйлээс болж үйлдвэрлэл буурч буй зэргээс шалтгаалан хөрөнгийн зах зээл уналтад ороод буй энэ үед Porsche ийнхүү олон нийтэд хувьцаагаа санал болгож буй нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Тансаг зэрэглэлийн спорт автомашины Porsche брэнд энэ оны эхний хагаст үйл ажиллагааны ашиг нь 22 хувиар өссөн бол Volkswagen компанийх 8 хувиар буурсан билээ.

Porsche нь орон нутгийн цагаар 29-ний өдөр Франкфуртын хөрөнгийн биржид бүртгэлтэй болох аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04