ОХУ “Сахалин-2” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийг Энэтхэг болон Зүүн өмнөд Ази руу экспортолно
2022, 9 сарын 29. 22:230

TАСС агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Оросын Алс Дорнодын эрчим хүчийг хөгжүүлэх төсөл болох "Сахалин-2" төслийн үйл ажиллагааг хариуцах болсон шинэ корпорацийн зүгээс өнөөдрийг хүртэл Япон болон Зүүн хойд Азийн бусад орнуудад төвлөрч байсан шингэрүүлсэн байгалийн хийн борлуулалтаа Энэтхэг, Зүүн өмнөд Ази руу өргөжүүлэхээр төлөвлөж буй талаар онцлов.

Тус мэдээнд дурдаснаар, Сахалин мужийн төв Южно-Сахалинск хотод мөн өдөр зохион байгуулагдсан "Газрын тос, байгалийн хий 2022” форумын үеэр "Сахалин-2" төслийн хүрээнд үйлдвэрлэсэн байгалийн хийн экспортын бүсийг Энэтхэг, Бангладеш, Вьетнам, Мьянмар руу өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус төслийн үйл ажиллагааг хариуцаж буй Сахалин Энержи корпорацийн захирал Андрей Охоткин танилцуулсан байна. Тэрээр Энэтхэг рүү экспортлох талаар онцгойлон авч үзэж байгаагаа энэ үеэр дурджээ.

Энэтхэг хэдийгээр АНУ тэргүүтэй “Quad”-ын (АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн аюулгүй байдлын зөвлөлдөх байгууллага) гишүүн боловч хүйтэн дайнаас хойших өнгөрсөн хугацаанд ОХУ-тай улс төр, эдийн засаг, үндэсний батлан ​​хамгаалах зэрэг салбарт ойр дотно харилцаатай байсаар ирсэн.

Украины хямралаас хойш АНУ болон Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний нэг болгон тус улсаас импортолдог эрчим хүчний хэмжээг бууруулсан билээ. Харин Энэтхэг, Хятад улсуудын хувьд эсрэгээрээ Оросын эрчим хүчний үнэ буурсантай холбогдуулан импортоо нэмэгдүүлээд байгаа юм.

Түүнчлэн “Сахалин-2” төслийн 27.5 хувийг эзэмшдэг ч барууны хориг арга хэмжээний дагуу гэрээг орхихоо зарласан Британийн газрын тосны Shell компани Хятад, Энэтхэгийн компаниудад хувьцаагаа худалдах талаар ярилцаж байгаа сурагтай.

Охоткин "”Сахалин-2” төслийн зүгээс Энэтхэг улс руу өмнө нь байгалийн хий огт экспортолж байгаагүй хэдий ч нийлүүлэлтийн сүлжээг зохицуулж чадвал ямар ч асуудал гарахгүй" гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Украинд дайн дэгдэснээс хойш барууны орнууд хөлөг онгоцны тээвэрт хориг арга хэмжээ авсан хэдий ч худалдан авагч талуудтай хийсэн гэрээгээ шинэчлэн одоогоор борлуулалт, тээвэрлэлт ямар ч саадгүй үргэлжилж байгааг дурдав.

Форумд оролцсон Сахалин мужийн амбан захирагч Валерий Лимаренко хэлэхдээ, "Сахалин-2"-оос энэ жил олборлосон хийн хэмжээ 18 тэрбум шоо метрт хүрч өнгөрсөн оныхоос нэмэгдэх бол худалдах зориулалт бүхий шингэрүүлсэн хийн хэмжээ ч мөн 11.4 сая тоннд хүрнэ хэмээжээ. Тодруулбал "Одоогийн байдлаар энэ оны 1-р сараас 8-р сар хүртэл уг төслийн хүрээнд нийт 12.1 тэрбум шоо метр байгалийн хий олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар, шингэрүүлсэн хийн борлуулалт 7.6 сая тоннд хүрч 19.5 хувиар тус тус өссөн” хэмээн цохон тэмдэглэв.

Өннөрөгч 6-р сарын 30-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг төслийн тухайн үеийн операторын бүхий л эрх мэдэл, хөрөнгийг захиран зарцуулах эрх үүрэг бүхий хуулийн этгээдийг шинээр байгуулах тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан билээ.

Улмаар тус төслийн үйл ажиллагааг хариуцах шинэ корпораци болох Сахалин Энержи өнгөрсөн сарын 5-ны өдөр Южно-Сахалинск хотод байгуулагдсан бөгөөд нийт хувьцааны “50+1 хувийг” ОХУ-ын төрийн өмчит эрчим хүчний Газпром компани эзэмшдэг юм.

Энэ сарын эхээр ОХУ-ын засгийн газар Сахалин Энержи корпорацийн 12.5 ба 10 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид болох Mitsui Corporation болон Mitsubishi Corporation-д шилжүүлэхийг зөвшөөрсөн. Ингэснээр Японы тус хоёр компани “Сахалин-2” төсөлд урьд эзэмшиж байсан хувь хэмжээгээ хадгалах боломжтой болсон юм.

Өнгөрсөн оны байдлаар Япон улс шингэрүүлсэн хийн импортынхоо 8.8 хувийг ОХУ-аас хангасан бөгөөд ихэнхийг нь “Сахалин-2” төслөөс авчээ. Өөрөөр хэлбэл “Сахалин-2” төсөл нь өөрсдийн үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийн 60 орчим хувийг Япон руу экспортлодог аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41