Дэлхийн алдарт брэндүүдийн Twitter дэх сурталчилгаа нь садар самуун контентуудтай зэрэгцэж харагдаад байна
2022, 9 сарын 29. 22:580

Олон улсад нэр хүндтэй брэндүүдийн Twitter дэх зар сурталчилгаа нь садар самуун, гэмт хэргийн шинжтэй контенттой ямар нэг байдлаар зэрэгцэж харагдаад байгаа тул Twitter-т зар сурталчилгаа нийлүүлэхээс татгалзаж эхэллээ.

Forbes, PBS Kids, Dyson, Mazda компаниудын зар сурталчилгаа нь хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой линкүүдтэй зэрэгцэж харагдаад байсан тул тус компаниуд Twitter-ээр цацдаг сурталчилгааны кампанит ажлуудаа хэсэгчлэн болон түр зогсоох арга хэмжээ аваад байна. Мөн Walt Disney, NBC Universal, Coca-Cola зэрэг олон улсад алдартай 30 гаруй брэндийн Twitter дэх зар сурталчилгаа нь бусад порнограф хуудсууд дотор гарч ирээд байна. Тэрчлэн аймшигтай түлхүүр үгсээр хайлт хийхэд хүүхдийн эмнэлгийн нүүр хуудас гарах зэрэг тун эвгүй тохиолдлууд байна. Улмаар DIRECTV, Thoughtworks компаниуд Twitter-тэй хамтран ажиллахаас эрс татгалзлаа.

Төлбөртэй сурталчилгааны хажууд “хүчин”, “өсвөр нас” зэрэг аймшигтай түлхүүр үгс бүхий контент харагдаж байгаа нь компаниудыг ихэд цочирдуулсан хэмээн ярьж байв. Тухайлбал, Cole Haan гутлын сурталчилгаатай зэрэгцэн “хүүхэд худалдаж байна” гэсэн контент харагдсан аж. Энэ тухайд Cole Haan-ийн ерөнхий захирал Дэвид Маддок “Аймшигтай байсан. Twitter эсвэл бид, хэн засах нь хамаагүй. Ямар нэг аргаар энэ асуудлыг заавал зогсоох арга хэмжээ авна. Үүний дотор манай компани Twitter-д сурталчилгаа нийлүүлэх гэрээгээ цуцлах багтаж байгаа” хэмээн ярилаа. Харин Twitter-ийн хэвлэлийн төлөөлөгч Селесте Карсвэлл “Бид хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд илүү их хөрөнгө оруулна” гэхээр өөр зүйл хэлсэнгүй. Компаниуд асуудлыг шийдвэрлэхээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41