Их Британийн газрын тосны компани Shell Африкт нарны эрчим хүчний компани худалдан авлаа
2022, 9 сарын 29. 23:570

Shell Plc компанийн сэргээгдэх эрчим хүчний салбар Баруун Африкийн Нигери дэх Daystar Power компанийг тодорхойгүй мөнгөн дүнгээр худалдан авлаа. Энэ нь тус компанийн Африкт худалдан авсан анхны бизнес юм.

Daystar Power 2017 онд байгуулагдсан бөгөөд өмчийн болон өрийн санхүүжилтийн хэд хэдэн удаагийн үйл ажиллагаагаар нийт 97 сая ам.доллар босгосон юм. Хамгийн сүүлд 2021 оны долоодугаар сард Олон улсын санхүүгийн корпорацаас 20 сая ам.долларын зээл авчээ. Мөн газрын тос асгаруулан байгаль орчин сүйрүүлсэн хэмээн эсэргүүцэх олон нийтийн жагсаал, хөдөлгөөн олон болдог. Гэсэн ч олон жилийн харилцаа болон санхүүгийн тайлант үзүүлэлт эерэг дүнтэй байсан тул худалдан авах шийдвэр гаргасан гэж гүйцэтгэх захирал Жаспер Грац вон Ханденберг хэллээ.

Shell Африкийн газрын тосны салбартай хагас зууны өмнөөс холбогдон бөгөөд Нигерид газрын тосны хайгуул эхлүүлсэн анхны компани болсон юм. Улмаар салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан эцэст нь 2019 оноос Daystar Power компанийг худалдан авах боломжийн талаар хэлэлцэж эхэлжээ. Өдгөө хэлэлцээр амжилттай эцэслэн хуулийн дагуу баримт бичиг батлагдахыг хүлээж байна.

Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49