ОХУ: Airbus, Boeing компаниудын хараат байдлаас гарах зорилгоор бие даан зорчигч тээврийн онгоц бүтээнэ
2022, 9 сарын 30. 8:080

Украинд дайн өдүүлснээс үүдэн барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь Airbus, Boeing зэрэг барууны компаниудаас онгоц худалдаж авахад хүндрэл учруулж байгаа энэ үед тус улс бие даан зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэж эхлэх зорилт тавьсан тухай гадаадын томоохон хэвлэлүүд орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар ОХУ-ын төрийн өмчит батлан ​​хамгаалахын салбарын гэрээлэгч Ростек компани Орос улс барууны тусламжгүйгээр 2030 он гэхэд зорчигч тээврийн 1000 онгоцыг бие даан бүтээх хүсэлтэй байгаа талаараа мэдэгдэв. Өнөөдрийг хүртэл Оросын агаарын тээврийн үйлчилгээний 95 хувийг Airbus, Boeing компаниудын онгоцоор гүйцэтгэдэг байсан ч Украинд дайн дэгдсэнээс хойш тус компаниудаас сэлбэг хэрэгсэл, эд анги авахад хүндрэлтэй болсны улмаас энэ салбар дахь гадны орнуудаас хараат байдлыг бууруулах том зорилтыг тавьжээ.

Ростек компанийн зүгээс "Одооноос гадны онгоцыг ашиглахаа зогсоох болно. Бид эргэлт буцалтгүйгээр ийм шийдвэрт хүрсэн бөгөөд Airbus, Boeing компаниудын онгоц Орос руу орж ирэхгүй” хэмээн онцолсон байна.

Харин АНУ-ын сансар судлалын шинжээч Ричард Абулафия Орос зорилгодоо хүрэх нь "үндсэндээ боломжгүй" гэж мэдэгдэв. Түүнчлэн “Оросууд баруунаас хагас дамжуулагч болон зарим эд ангиудыг олж авсан байлаа ч цөөн тооны тийрэлтэт онгоц үйлдвэрлэхэд ч бэрхшээлтэй тулгарч байгаа нь үнэн билээ” гэж тэрээр үзэл бодлоо илэрхийлжээ.

"Бидний ойрын хугацаанд хийж гүйцэтгэх дараагийн зорилт бол нисэхийн төслүүдэд ашигладаг импортын эд ангиудыг орлох бүтээгдэхүүн олох явдал юм. Энэ жилээс барууны орнуудын олон улсын хамтын ажиллагаанд найдахгүй. Хориг арга хэмжээнүүд ч зөөлрөх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа учир одоо тулгамдаж буй асуудлууддаа тулгуурлан төлөвлөгөө боловсруулж эхлээд байна” хэмээн Ростек нэмэлт тайлбар хийв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04