Швед улс Норд Стрим хийн шугамын өөр нэг хоолойд гэмтэл гарсныг илрүүлжээ
2022, 9 сарын 30. 13:210

Даваа гарагт ОХУ-аас Европ тив рүү байгалийн хий нийлүүлдэг Норд Стрим 1 болон 2 хийн шугамын гурван хоолойд нэг зэрэг гэмтэл гарсан билээ.

Тэгвэл пүрэв гарагт Швед улс хийн шугамын өөр нэг хоолойд гэмтэл гарсныг олж илрүүлжээ. Ингэснээр Норд Стрим хийн шугамын дөрвөн хоолойд нэг зэрэг гэмтэл гарсан болж байгаа хэрэг юм.

Одоогийн байдлаар хийн хоолойнууд ямар шалтгааны улмаас гэмтсэн тухай тодорхой мэдээлэл байхгүй ч барууны орнуудын зүгээс гарсан гэмтэлд ОХУ-ыг буруутгаж байгаа билээ. Үйл явдлын хүрээнд ОХУ-ын талаас барууныхны таамгийг “утгагүй тэнэглэл” хэмээн тодорхойлсон юм.

Швед улсын олж илрүүлсэн гэмтэлтэй хоолой нь Норд Стрим 2 хийн шугамд хамаарах бөгөөд Норд Стрим 1 хийн шугамд гарсан гэмтэлтэй тун ойр байрлалтай байсан гэнэ.

Газар хөдлөлт судлаачдын дүгнэснээр хоолойнуудад гэмтэл гарахаас өмнө усан доор ямар нэг дэлбэрэлт болсон гэж байгаа ажээ. Тийнхүү хоолойд гарсан гэмтлээс үүдэн өдгөө Балтын тэнгист хий алдаж байгаа бөгөөд Данийн Батлан хамгаалах яамнаас хөлөг онгоцнуудыг хий алдаж буй бүсээс холуур зорчихыг анхааруулаад байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26