Toyota компанийн өнгөрөгч 8-р сарын борлуулалт түүхэн дээд амжилт тогтоожээ
2022, 10 сарын 1. 1:060

Өнгөрөгч 8-р сарын байдлаар Toyota Motors компанийн олон улсын үйлдвэрлэлийн хэмжээ түүхэн дээд амжилт тогтоожээ. Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том найман компанийн нийт үйлдвэрлэл цар тахал дэгдэснээс хойш анх удаа 2 саяд хүрч сэргэсэн байна. Цар тахлын дэгдэлт намжиж буйн дээр хагас дамжуулагч болон бусад эд ангиудын хомсдол ч хэсэгчлэн шийдэгдсэний ач хэмээн дүгнэж байгаа аж.

Тус компани өнгөрөгч 8-р сард дэлхий даяарх үйлдвэрүүддээ 766.683 нэгж автомашин үйлдвэрлэсэн тухайгаа 30-ны өдөр мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 44 хувиар өссөн үзүүлэлт ба жил жилийн 8-р сарын үйлдвэрлэлтэй харьцуулахад хамгийн их хэмжээтэй нь болж буй аж. Энэ хугацаанд Ази, Европ, тэр дундаа Хятадад үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос хоёр дахин өсчээ.

Ингэснээр сүүлийн таван сарын хугацаанд анх удаагаа тус компанийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөс нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сард үүссэн хагас дамжуулагч болон сэлбэг хэрэгслийн хомсдолтой нөхцөл байдлын улмаас бараг л үйлдвэрлэл зогссон байсан юм.

Дэлхий даяар борлуулалт 777,047 нэгжид хүрсэн нь өнгөрсөн оныхоос 4 хувиар өссөн үзүүлэлт болсон ба улмаар тус компанийн дэлхийн борлуулалт 12 сар дараалан жилийн өмнөх мөн үеэс даваад байна. Борлуулалт нэмэгдэх болсон гол шалтгааны нэг нь Ази тивд цар тахлын тархалт хумигдаж байгаагаас шинэ автомашины эрэлт нэмэгдэж буйтай холбоотой юм.

Үүнээс хилийн чанад дахь борлуулалт 9 хувиар өсч 69,4272 болсон ба Хятадад 30 хувиар, Тайланд, Филиппинд бараг 90 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү Ази тивд маш олон тоогоор зарагдсан явдал нь Хойд Америк (-12%) болон Европт (-2%) буурсан үзүүлэлтийг нөхөхөд тусалжээ.

Харин Япон дахь борлуулалт эсрэгээрээ 20 гаруй хувиар буурч, 82,775 ширхэг болов. Энэ нь 12 сар дараалан жилийн өмнөх түвшнээс доогуур гарсан хэрэг ба хүн амын тоо хурдацтай буурч байгаагийн дээр цар тахлын дэгдэлт бусад орнуудтай харьцуулахад төдийлөн сайн багасахгүй байгаа зэрэг гол шалтгаануудтай холбоотой.

Тус улсын Toyota, Honda, Nissan зэрэг найман том автомашин үйлдвэрлэгчийн дэлхийн үйлдвэрлэл наймдугаар сард мөн 31 хувиар нэмэгдэж, 2,09,000 ширхэг болжээ. Энэ нь 2019 онд цар тахал дэгдэснээс хойших анхны тохиолдол аж.

Японы автомашин үйлдвэрлэгчдийн дэлхийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс гурав дахь сардаа дараалан даваад байгаа ба Honda-гийн үйлдвэрлэл л гэхэд 27 хувиар өсч 347,000 ширхэг болоод байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00