Филиппин 175 цахим мөрийтэй тоглоомын газрыг хаан тэнд ажилладаг 40,000 хятад иргэнийг нутаг буцаана
2022, 10 сарын 2. 12:330

Филиппин 175 оффшор мөрийтэй тоглоомын компанийг хаах гэж байна. Улмаар тэдгээрт ажиллаж буй 40,000 гаруй хятад ажилтан нутаг буцах тооцоо гарчээ. Тус улсад далд хэлбэрээр ажилладаг онлайн мөрийтэй тоглоомын салбарыг таслан зогсоох арга хэмжээ үргэлжилж байна.

Филиппинд 2016 оноос далд онлайн мөрийтэй тоглоомын салбар цэцэглэж эхэлсэн. Учир нь мөрийтэй тоглоомыг хатуу хориглодог Хятад улсын хэрэглэгчдийг татах зорилготой байгууллагууд мөрийтэй тоглоомын харьцангуй либерал хуультай Филиппинд байрлах тохиолдол элбэг байсан. Филлипиний онлайн мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчид буюу POGO хэмээн нэрлэдэг бүлэг бизнес нь оргил үедээ 300,000 гаруй хятад ажилтан авч ирж ажиллуулж байв. Гэвч төрөөс татвараа өсгөхийн зэрэгцээ ковидын хол хорионы улмаас зарим нь бусад орон руу шилжсэн юм.

Филиппиний Шударга ёсны яамны хэвлэлийн төлөөлөгч Доминик Славано “Тус салбартай холбоотой хятад үндэстнүүд хятадуудыгаа хулгайлах, амь насыг нь бүрэлгэх зэрэг олон төрлийн онц ноцтой гэмт хэрэг гарч байгаа тул бид салбарыг бүхэлд нь хязгаарлах арга хэмжээ эрчтэй авч байна” хэмээн өгүүллээ. Хаах шийдвэрт багтсан POGO нар нь бүгд лицензийн ямар нэг зөрчилтэй, татвар зэрэг төлбөрийн ямар нэг асуудалтай байгууллагууд байгаа юм. Хаагдсан газруудын хятад ажилчдыг ирэх сараас нутаг буцааж эхэлнэ.

POGO нараас татсан хураамжийн орлого 2020 онд 7.2 тэрбум песо, 2021 онд 3.9 тэрбум песо хүрсэн гэж Филиппиний Сангийн яамнаас мэдэгдлээ. Харин татварын дүнг мэдээлсэнгүй. Манила дахь Бээжингийн элчний газар тус ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна.

POGO нар бүгд Филиппинийг орхин гарсан тохиолдолд 1 гаруй сая ам метр оффисын талбай суларч, тэдгээрийн жил тутмын түрээсийн орлого болох 8.9 тэрбум песо тасарна хэмээн Leechiu үл хөдлөх хөрөнгийн газар тооцжээ. Тэрчлэн, тус салбарт 201,000 хятад иргэн, 111,000 филиппин иргэн ажилладаг тооцоо бий. POGO нь Филиппиний эдийн засагт нэг жилд 190 тэрбум песо буюу 3.22 тэрбум ам.долларын ашгийг үл хөдлөх хөрөнгө болон жижиглэн худалдааны салбарт голчлон оруулдаг ажээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04