Орос Украин руу довтолсноор дэлхийн эдийн засагт 2.8 их наяд ам.долларын хохирол учруулна
2022, 10 сарын 2. 13:390

ОХУ Украин руу довтолсон явдал нь 2023 оны төгсгөл үед дэлхийн эдийн засагт нийт 2.8 их наяд ам.долларын хохирол учруулсан байх болно хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинэчилсэн судалгаанд дурджээ.

Европын газрын зургийг хүчээр дахин зурахыг оролдож буй Орос улс нь дэлхийн эдийн засагт их хэмжээний хохирол үзүүлж байна. Дэлхий дахинд эрчим хүчний үнэ өсөж, бизнесийн итгэлцлийн индекс буурч, нийлүүлэлтийн сүлжээ задарч, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Дайн цаашид сунжрах төлөвтэй байна.

Улмаар тус макро эдийн засгийн судалгааны байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд гурван хувь, 2023 онд 2.2 хувв байна гэж мэдэгдлээ. Дайн эхлэхээс өмнө тус өсөлтийг 2022 онд 4.5 хувь, 2023 онд 3.2 хувь байна гэж таамаглаж байсан юм. Харин Евро бүсийн эдийн засаг 2023 онд ердөө 0.3 хувиар өсөх бол Германы эдийн засаг 0.7 хувиар буурах төлөвтэй байна. Энэ нь өмнөх таамгуудаас ихээхэн буурсан үзүүлэлт юм. Харин АНУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийг 1.2 хувиас бууруулж 0.5 хувь болголоо. Хятадын хувьд эдийн засаг нь 2022 онд буурсан үзүүлэлттэй байх боловч 2023 онд өсөх төлөвтэй байна. Хятадын эдийн засаг 2022 онд 3.2 хувь, 2023 онд 4.7 хувь гэж төсөөлж байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүд Европ тив хямрахыг илтгэж байна. 2022 он дуусахаас өмнө байгалийн хийн үнэ дахин 50 хувиар нэмэгдсэн тохиолдолд Европын эдийн засгийн өсөлт 2023 онд 1.3 пунктээр дахин буурна. Эдийн засгийн эрсдэлийг багасгахын тулд Европ тив эрчим хүчний хэрэглээгээ 10-15 хувиар танах шаардлагатай. “Зөвхөн нийлүүлэлтэд анхаарах бус дараа дараачийн саруудад эрэлт буурах эсэхэд сайтар анхаарах хэрэгтэй” гэж ЭЗХАХБ-ийн тэргүүн эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгч Альваро Сантос Перейра хэллээ.

Одоогоор нийт 35 засгийн газар энэ оны арванхоёрдугаар сар хүртэл хугацаанд ханш бууруулах өргөн хүрээний арга хэмжээнүүдэд 150 тэрбум ам.доллар зарцуулах үүрэг хүлээсэн. Өмнө нь тус зориулалтын зарцуулалт 10 дахин бага байсан юм.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26