Калифорни мужид шатахууны үнэ огцом өсөж, нэг галлон нь дунджаар 6.35 ам.долларыг давжээ
2022, 10 сарын 2. 22:540

АНУ-ын Калифорни мужид шатахууны үнэ өдрөөс өдөрт өсөж, энэ жилийн дээд цэгтээ хүрэхэд тун ойрхон болжээ.

АНУ-ын Автомашины Холбооны (AAA) 1-ний өдөр мэдээлснээр, Калифорни мужид шатахууны дундаж үнэ 1 галлон (3,78 литр) нь 6.358 ам.долларт хүрсэн болохыг онцлов.

Энэ нь өмнөх өдрөөс 0.065 ам.доллароор өссөн үзүүлэлт бол сарын өмнөхтэй харьцуулахад 1.106 ам.доллароор өссөн хэрэг юм. Түүнчлэн жилийн өмнөх үетэй харьцуулахад бараг хоёр ам.доллароор нэмэгдсэн бол өнгөрөгч 6-р сарын 14-нд 6.438 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байсантай тун ойртож очоод байна.

Ингэснээр тус улсын 50 мужид дунджаар 1 галлон шатахуун 3.8 ам.доллар байгаатай харьцуулахад 67 хувиар их байгаа бол шатахууны үнэ хамгийн хямд байдаг Техасаас мужаас хоёр дахин, Нью Йорк мужаас 1.5 дахин их байгаа юм.

Калифорнид ийнхүү шатахууны үнэ өсөх болсон шалтгаан нь АНУ-ын зүүн өмнөд хэсгийг дайран өнгөрч буй Иан хар салхи болон мужийн хэмжээнд газрын тос боловсруулах үйлдвэрт засвар үйлчилгээ хийж байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49