Meta компани бичвэрийг видео болгон хувиргадаг шинэ технологио танилцууллаа
2022, 10 сарын 3. 9:010

Хиймэл оюун ухааны технологид суурилсан урлагийн салбар шинээр үүсэж байна. Тус салбарын хөгжлийг дахин нэг алхам урагшлуулсан технологийг Meta компанийн машин сургалтын салбараас танилцууллаа.

Тэрхүү Make-A-Video хэмээх хэрэгсэл нь иргэдийн бичсэн текстийг видео бичлэг болгон хувиргадаг. Одоогийн байдлаар Make-A-Video ашиглан бүтээсэн видео клип нь дуугүй, таван секунд хүртэл үргэлжлэх урттай байна. Гэвч тус үзүүлэлтүүд яг одоо ч сайжирсаар байгаа тул тун удахгүй урт хугацааны видеог үсгээр бичих боломжтой болно.

Хиймэл оюун ухааны урлагийн салбарт тулгарч буй олон бэрхшээл Make-A-Video хэрэгслийг мөн дайрах нь тодорхой юм. Уран бүтээлчдийн ажлын байрыг булаах, урлагийн ёс зүй, зохиогчийн эрхийн асуудал, бодит хүмүүсийн тухай хуурамч видеог бүтээн зөвшөөрөлгүй нийтлэх зэрэг олон эрсдэл, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал бий. Нэгэнт өөрөө суралцах технологи учир Make-A-Video нь бусад хиймэл оюун ухааны нэгэн адилаар нийгэмд хортой зүйл сурах боломжтой гэж Meta танилцуулгадаа дурдсан байна.

Эх сурвалж: Meta, Morning Brew

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57