Хамтран ажиллахад төвөгтэй хүмүүстэй хэрхэн харьцах вэ?
2022, 10 сарын 3. 11:041

Олон хүн нэг дор ажиллахад хүмүүсийн хооронд ямар нэг асуудал гарах, үл ойлголцох, санал зөрөлдөх үе бишгүй л тохиодог билээ. Гэхдээ зарим тохиолдолд хамтран ажиллахад төвөгтэй хүмүүс гарч ирэх нь ч бий. Тэгвэл тэдгээр хүмүүстэй хэрхэн харьцаж, хамтран ажиллах вэ?

Энэ удаагийн нийтлэлээрээ бид танд хамтран ажиллахад төвөгтэй хүмүүсийн төрөл болон тэдэнтэй хэрхэн харьцвал зохистой талаар зөвлөмжийг хүргэе.

Сөрөг энергитэй ажилтан

Хүн бүрд л асуудал тулгардаг. Гэхдээ ажлын байран дээр байнга л сөрөг зүйлс ярьж явах нь яав ч сайн зүйл биш. Сөрөг зүйлс ярьснаар тухайн хүн сэтгэл зүйн асуудлаа гадагшлуулж, ажилдаа илүү төвлөрдөг байж болох ч түүний ярьдаг зүйлс багийн бусад гишүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байвал үүнийг таслан зогсоох учиртай.

Энэ нь тийм хялбархан зүйл биш хэдий ч хэн нэгэн сөрөг зүйлс ярьж эхлэхэд эерэг өнцгөөс харахад туслах асуултуудыг тавьж болно. Ингэснээр та тухайн хүнд асуудлыг илүү эергээр харах боломж олгох юм.

Хов жив ярих дуртай ажилтан

Хов жив ярих нь хүний байгалийн хэрэгцээ байж болох ч зарим тохиолдолд хэтэрхий хорлонтой байх нь бий. Аль нь ч байсан ажлын байран дээр хов жив ярих нь үр бүтээмжид шууд нөлөөлдөг сөрөг талтай.

Хов жив нь ихэвчлэн хэн юу гэж хэлсэн, хэн хэнтэй юу гэж ярьж байсан тухай байх тул хов живээс холдох хамгийн оновчтой арга бол хүний ам дамжсан үгээр үг хийх бус тухайн хүмүүстэй шууд харьцдаг байх явдал юм.

Өрсөлдөөнд дуртай ажилтан

Өрсөлдөөнд хэт дуртай байснаар ажилтан бусдад хөгжих боломж олгохгүй, ажлын байран дахь уур амьсгалыг эвдэх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүмүүс өөрсдийн мэддэг зүйлийг бусадтай хуваалцах дургүй бөгөөд өөрийн алдааг бусдад нялзаах оролдлого хийдэг. Гэвч хамгийн муу зүйл нь юу гэвээс энэ төрлийн хүмүүс хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, өөрийн хийсэн ажил мэтээр ярьж чадна. Хэрэв тэгвээс та өөрийнхөө ажлыг тайлагнаж, хийсэн ажлаа үнэлүүлж байх хэрэгтэй.

Төгс төгөлдрийг эрхэмлэгч

Төгс төгөлдрийг эрхэмлэгч хүмүүсийг ажил олгогч нар ажилд авах дуртай байдаг гэж бодож байвал та эндүүрчээ. Учир нь төгс төгөлдрийг эрхэмлэгч хүмүүс ялихгүй ажлаас томоохон асуудлыг гаргаж ирэн бусдад төвөг уддаг. Мөн тэд бүхнийг мэдэх юм шиг ажилладаг нь ажлын байран дахь уур амьсгалыг эвддэг юм.

Хэрэв энэ төрлийн хүмүүс таны ажлын үр бүтээмжид шууд нөлөө үзүүлж байвал та хүний нөөцийн ажилтандаа яаралтай хандаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
3
0
0
0
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Солонго
192.82.70.213
   /
2022, 10 сарын 3. 12:29

Хов жив нь зүгээр нэг ам задгай хүний ажил биш бөгөөд тодорхой хэмжээгээр өөрийн ашиг сонирхолд нөлөөлж байгаа хүнийг шахаж гадуурхах өөрөөсөө дор болгож харагдуулах, нэр хүндийг гутаах, хийсэн ажлыг нь үнэгүйдүүлэх, цаашлаад хийж байгаа ажилд санамсаргүй мэтээр саад болох, хорлох санаа агуулдгаараа маш хорлонтой юм. Ийм хүмүүс олон болсноор байгууллагын соёл ажилчдын ёсзүй хандлага жонхүү л болох байхдаа. Хов ярьдаг хүн муулж харлуулдаг хүмүүсийг дээш гаргаж болохгүй л гэж боддог.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04