Италийн эрчим хүчний Eni компани 3 өдрийн турш Газпром компаниас хий хүлээж аваагүй гэв
2022, 10 сарын 3. 15:120

Италийн эрчим хүчний салбарын тэргүүлэгч Eni компани ОХУ-ын төрийн өмчит эрчим хүчний Газпром компаниас 3 хоногийн турш байгалийн хий хүлээн аваагүй талаар гадаадын томоохон хэвлэлүүд орон нутгийн цагар 2-ны өдөр мэдээлэв. ОХУ-ын зүгээс Австрийн талын шинэ зохицуулалтыг үүнд буруутгаж байгаа аж.

Тус мэдээнд дурдсанаар Италийн эрчим хүчний компаниуд дундаас Оросын байгалийн хийн хамгийн том импортлогч болох Eni компани энэ сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хий хүлээн аваагүй гээд нийлүүлэлтийн тасалдал 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэв.

Газпром компани Telegram платформоор дамжуулан мэдэгдэл хийхдээ Австри улс шинэчлэн зохицуулалт хийсний улмаас асуудал үүссэн гэж мэдэгджээ. Австрийн эрх баригчид саяхан өөрчлөгдсөн нийлүүлэлтийн гэрээнд Газпром компанийг гарын үсэг зурах ёстой гэж тайлбарласан ч тус компани биелүүлээгүй гэх шалтгаанаар энэхүү асуудал үүссэн байна. Гэвч Австри улс Газпром компаниас хий хүлээн авсаар байгааг Eni онцолсон бөгөөд Австрийн эрчим хүчний OMV компани ч эрэлт нийлүүлэлтэд асуудал байхгүй гэж мэдэгдэв.

Италиар тогтохгүй Европ тивд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт ихсэн цахилгааны зардал нэмэгдэж байгаа, ОХУ-аас нийлүүлэлт тасрах аюул улам бүр нэмэгдэж байгаагаас үүдэн эрчим хүчний аюулгүй байдалд санаа зовохоос аргагүйд хүрээд байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд “Умардын урсгал-1”, “Умардын урсгал-2”-ын далай доорх хоолойгоос хий алдагдсан явдал нь нөхцөл байдлыг улам дордуулсан билээ.

Итали улсын хувьд хийн импортынхоо 40 гаруй хувийг ОХУ-аас авдаг байсан ч сүүлийн үед энэ хэмжээ 10 орчим хувь болж буурсан байна. Өнгөрсөн сарын сүүлээр гаргасан 2-р улирлын бизнесийн тайланд Eni компани Алжир, Египет, Конго зэрэг Африкийн орнуудтай байгалийн хий нийлүүлэлтийн шинэ гэрээг үзэглээд байгаа ба ОХУ-аас жил бүр авдаг байгалийн хийн хэмжээг (20 тэрбум м3) 2025 он гэхэд бүрэн орлуулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02