Их Британийн харилцаа холбооны компаниуд нэгдэх гэж байна
2022, 10 сарын 4. 9:570

Их Британийн харилцаа холбооны салбарт гурав ба дөрөвдүгээрт бичигддэг Vodafone болон Three компаниуд нэгдэх гэж байна. Тус нэгтгэлийн үр дүнд өдгөө зах зээлд тэргүүлж буй BT, EE, Virgin Media компаниудаас илүү том компани үүсэх болно. Харилцагчдын тоо нэгдэж 27 саяд хүрнэ.

Компани нэгтгэлийн хэлцлийг Их Британийн Өрсөлдөөн, зах зээлийн газар хянаж үздэг бөгөөд тэд шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Гэвч энэ он дуусахаас өмнө нэгтгэлийн гэрээ эцэслэнэ гэж найдаж байгаа юм. Одоогийн байдлаар шинээр үүсэх компанийн 51 хувийг Vodafone компани, үлдсэн 49 хувийг Three-ийн толгой компани Hutchison эзэмшихээр ярилцаж байна.

Төрийн зохицуулах байгууллагууд Британи дахь өрсөлдөөн буурахыг эсэргүүцсэн өнгө аястай байсан. Гэвч харилцаа холбооны зохицуулах байгууллага Ofcom-ийн хандлага зөвшөөрөх талтай байгаа тухай Vodafone мэдээллээ. Учир нь дээрх хоёр компанийн сүүлийн жилүүдийн хөрөнгө оруулалтын өгөөж зардлаа давж чадахгүй байгаа юм. Тэрчлэн, компаниуд нэгдсэний дараа ч туулах бэрхшээл мундахгүй олон болохыг Assembly харилцаа холбооны зах зээл судалгааны байгууллага мэдэгдлээ.

Харин CCS Insight судалгааны байгууллагаас “Тус компаниуд нэгдэх сонирхолтой байгаагаа нууцалж байгаагүй. Тэд хүчээ нэгтгэх болсон гол сэдэл нь цар хүрээ юм. Органик өсөлтөөр зах зээлд тэргүүлэх боломж маш бага” гэв. Компаниуд нэгдсэнээр 5G үйлчилгээг Их Британид бүрэн нэвтрүүлэх үйл явц хурдасна гэж үзэж болно.

Их Британийн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бусад компани болох Virgin Media O2, TalkTalk, Sky нар бүтцийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцээр эхлүүлсэн сураг байна. Zangia News тухай бүрд мэдээлэх болно.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42