Их Британи: Канцлер Квартенг татварын бодлогодоо огцом эргэлт хийснээр фунтийн ханш өсөж байна
2022, 10 сарын 4. 11:120

Даваа гарагт Их Британийн канцлер Кваси Квартенг татварын бодлогын хүрээнд гаргасан шийдвэртээ огцом эргэлт хийснээр фунтийн ханш өсөх болжээ. Улмаар мягмар гарагийн өглөө гэхэд фунтийн ам.доллартой харьцах ханш 1 бүхэл хувиар өсөж, 1.3 ам.доллартой тэнцсэн байна.

Канцлерын хувьд жилийн 150,000 фунтээс дээш орлоготой хүмүүст ногдуулах татварын хэмжээг 45 хувиас 40 хувьд хүргэхээр төлөвлөж байсан ч Торигийн гишүүд түүний шийдвэрийг дэмжээгүй тул тэрээр даваа гарагт тус шийдвэрээсээ буцсан юм. Гэвч түүний танилцуулсан татварын бусад шийдвэр хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Улмаар тус улсын Төсвийн судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэнээр өндөр орлоготой иргэдэд ногдуулах татварыг танахгүй байх шийдвэр нь зах зээлийн эмх замбараагүй байдлыг намжааж болох ч бусад төрлийн татвараас танан бүрдүүлэх байсан 43 тэрбум фунтийг хаанаас, хэрхэн олж, төсвөө санхүүжүүлэх нь одоо ч тодорхойгүй байгаа тул зах зээлийн байдлаар замбараагүй хэвээр байна гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01