Ким Кардашиян ЭфериумМакс коиныг сурталчилснаасаа болж 1.26 сая ам.долларын торгууль төлөх боллоо
2022, 10 сарын 4. 11:590

Реалити шоуны од, бизнес эрхлэгч Ким Кардашиян ЭфериумМакс гэх коиныг өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан сурталчилсны төлөө 1.26 сая ам.долларын торгууль төлөх болжээ. Түүний зүгээс торгуулийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн юм.

АНУ-ын Үнэт цаас, Арилжааны хорооноос мэдэгдсэнээр хатагтай Кардашиян коиныг сурталчлахаар 250,000 ам.доллар авсан хэдий ч олон нийтэд мөнгөн аван хийж буй сурталчилгааны ажил гэдгийг тодотгож зарлаагүй гэсэн байна.

Торгуулиас гадна тэрээр гурван жилийн хугацаанд ямар нэг криптовалют сурталчлах эрхээ хасуулжээ.

Түүний өмгөөлөгчийн BBC агентлагт хандан хэлснээр Ким Кардашиян энэхүү асуудлыг Үнэт цас, Арилжааны хороотой хамтран шийдвэрлэж чадсан явдалдаа баяртай байгаа гэсэн юм.

ЭфериумМакс коины хөрөнгө оруулагчдын хувьд аль нэгдүгээр сард гомдол гаргасан ч одоо л ийн шийдэгдэж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02