Газпром Оросын түүхэн дэх хамгийн том ногдол ашиг хуваарилна
2022, 10 сарын 4. 12:360

ОХУ-ын төрийн мэдэлд байдаг "Газпром" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан Баасан гарагт болсон. Хурлын шийдвэрээр "Газпром"-ийн тайлант хугацаанаас өмнө ногдол ашиг хуваарилахыг дэмжлээ.

Улмаар эзэмшигчид нэгж хувьцаанд 51.03 рубль буюу 0.89 ам.доллар хуваарилан тараахаар боллоо. Нэгдсэн дүнгээр 1.208 их наяд рубль буюу 21 тэрбум ам.доллар болж буй тус ногдол ашиг нь ОХУ-ын корпорацын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэдгээрээ онцлог юм. Энэхүү мэдэгдлийн дараа "Газпром"-ын хувьцааны ханш 5 орчим хувиар өслөө.

"Газпром"-ын хувьцаа эзэмшигчид өнгөрсөн оны тайлант ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байх гэнэтийн шийдвэрийг зургаадугаар сард гаргасан билээ. Тус компани 1998 оноос хойш тогтмол ногдол ашиг тарааж байсан юм. Харин 2022 оны эхний хагас жилийн ашгаас хуваарилах энэ удаагийн ногдол ашиг нь Барууныхны хоригт өртөж буй жижиглэн хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ болж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25