Илон Маск: Украин эзлэгдсэн газар нутгаа ОХУ-д шилжүүлж, төвийг сахисан улс болох ёстой
2022, 10 сарын 4. 14:204

Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн Твиттер хуудаснаа Украин болон ОХУ-ын хооронд өрнөсөн дайныг намжааж, хэрхэн ямар аргаар эвлэрч болох талаар өөрийн санаагаа илэрхийлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр энэхүү жиргээндээ Украиныг Крымээс татгалзаж, төвийг сахисан орон болох ёстой гэсэн Оросын талын үзэл баримтлалыг тусгасныг Украины зүгээс эрс эсэргүүцжээ.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, Маск мөн өдөр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан Украин дахь дайныг зогсоох төлөвлөгөөг нийтэлснийг онцолжээ. Уг төлөвлөгөөнд Оросын армид эзлэгдээд буй дөрвөн нутаг дэвсгэрт НҮБ-ын хяналтан дор бүх нийтийн санал асуулгыг дахин явуулах, Украиныг барууны болон Оросын аль алинд нь хамааралгүй байнгын төвийг сахисан улс болгох, Украин Крымээс бүрмөсөн татгалзах зэрэг агуулгууд багтсан аж.

 

Энэхүү төлөвлөгөө нь Оросын талын Украин болон олон улсын хамтын нийгэмлэгт тулган шаардаж байсан энхийн хэлэлцээрийн нөхцөлтэй төстэй байгаа юм. Тодруулбал, 2014 онд Орост хүчээр нэгтгэсэн Крымын хойгийн талаар Маск “Крым нь 1783 оноос хойш Оросын нэг хэсэг байсан бөгөөд ЗХУ-ын удирдагч асан Хрущевын алдаагаар Украины мэдэлд шилжсэн” хэмээн онцлоод энхийн хэлэлцээр хийхэд Оросын талын шаардаж буй нөхцөлийг тэр чигээр нь тусгажээ. Үргэлжлүүлэн “энд хөндөж буй санал та бүхэнд ямар санагдаж байгааг мэдмээр байна” хэмээн санал асуулга явуулахаа мэдэгдсэнээр олон нийтийн эгдүүцэл улам бүр газар авахад хүрэв.

Үүний хариуд Украины тал эсэргүүцлээ илэрхийлжээ. Тун удахгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж буй ХБНГУ-д суугаа Украины Элчин сайд Андрей Мелик “Далд орж үз. Энэ бол өөрт чинь өгч буй миний хамгийн дипломат хариулт юм шүү" хэмээн эрс шийдэмгий эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленський мөн өөрийн Твиттер хуудаснаа "Украиныг дэмжигч Маск уу? Оросыг дэмжигч Маск уу? Танд аль нь илүү таалагдах вэ?” гэх санал асуулгыг нийтэлж, мөн л эсэргүүцлээ хатуухан илэрхийлээд авав. 400,000 орчим хүн оролцсон уг асуулгад нийт оролцогчдын 90 гаруй хувь нь Украиныг дэмждэг Маск таалагдана гэж хариулжээ.

Хэдийгээр ийм эсэргүүцэлтэй тулгарсан ч Маск “эцсийн дүндээ миний дэвшүүлсэн санал хэрэгжих магадлал тун өндөр. Цөмийн дайн дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна” гэж анхааруулсан байна. Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмжин өнгөрөгч хугацаанд АНУ дотроо ч, олон улсын түвшинд ч Украиныг дэмжигчдийг тэргүүлж байсан Маск гэнэт Оросын талд ийнхүү орсон нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татжээ.

Маск Украины хүсэлтээр өөрийн тэргүүлдэг SpaceX компанийн хэрэгжүүлж буй "Starlink" хиймэл дагуулын интернет үйлчилгээг тус улсад идэвхтэй үзүүлж байгаа билээ. Улмаар энэхүү дайны үед “Starlink” нь Украинд харилцаа холбооны гол хэрэгсэл болж буйгаараа тус улсаас тун эерэг үнэлгээ аваад байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
202.21.114.139
   /
2022, 10 сарын 5. 9:53

хуцдаг халтар вэ, бизнесд нь саад болоод байгаа юм байхдаа, Улс төр бизнес хоёр ангид байх шалтгаан энэ

46.114.105.33
   /
2022, 10 сарын 4. 20:35

Zuw helj , ene har tamhichin hiree medehgvi ingej daldagnaj baij bvr yls ornoo bas bysad hulduu chireh gd bga mansyyragch

66.181.182.212
   /
2022, 10 сарын 4. 17:29

Энэ 2 улсын дайн хэзээ ч дуусахгүй юм боллоо Путин өөрийнхөө зөв гэнэ Зеленский зөрүүдлэнэ Ер нь Оросын зөв байхаа Украйны бурууТэр Донбасс Луганскийн ард түмнэн Орост очно гэсэн санал өгчээ Тэгэхээр ард олны саналыг хүндэтгэх хэрэгтэйӨөр арга байхгүй Мөнхийн дайн Нэг бол Цөмийн дайн Үүнээс хэн хожихов Америк Ангил Герман франц улсбуд дайныг турхирахаа больёТа нараас их болох юмаа Хаа холоос энэ2 улсыг самарчлаа

Иргэн
202.21.96.212
   /
2022, 10 сарын 4. 16:13

Маск ч бас л прагматик хүн байна шүү. Таалагдаж байна. Утгагүй дайнд 2 тал буулт хийж байж л дуусна. Өөр юу ч дуусгахгүй нь тодорхой. Украйнд болж буй Нато-ОХУ-н дайн тус улсын нутаг дэвсгэрээс халиад эхэлсэн, удахгүй хяналтаа алдана.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04