ХБНГУ-д цахилгаан халаагуурын борлуулалт эрс өсжээ
2022, 10 сарын 4. 16:520

Даваа гарагт Дойче Велле сувгаас мэдээлснээр ХБНГУ-д цахилгаан халаагуурын борлуулалт эрс өсжээ.

Улмаар энэ он гарснаас хойш тус улсад нийт 985000 ширхэг цахилгаан халаагуур борлуулагдсан байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад даруй 76 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Дойче Велле сувгаас тайлбарлаж байгаагаар Герман, Их Британи, Франц, Испани, Итали гэх улсуудад борлуулагдсан цахилгаан халаагуурын нийт тоо ширхгийг авч үзвэл өнгөрөгч оны мөн үеэс 5.1 хувиар бага гарсан ч германчууд “паник” худалдан авалт хийж байгаагаас үүдэн борлуулалт нэмэгдэж байгаа юм. Тэдний энэ тайлбарыг GfK зах зээлийн судалгааны байгууллагаас баталсан бөгөөд жижиглэн худалдааны дэлгүүрүүд ч баталж байгаа ажээ.

Үйл явдлын хүрээнд ХБНГУ-ын Эрчим хүч, Усны менежментийн холбооноос хэлснээр цахилгаан халаагуур өргөнөөр ашиглах нь цахилгаан сүлжээг хэт их ачаалуулж, цахилгаан тасалдахад хүргэж болзошгүй гэсэн байна. Тэдний баталж байгаагаар хэрэв ХБНГУ-д байгалийн хий хомствол айл өрхүүдийг эрчим хүчээр хангах нь нэн тэргүүний асуудал байх болно гэжээ.


Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57