Coperni: Даашинз таалагдахгүй бол шингэн хэлбэрт оруулаад дахиад шинэ даашинз урлаж ч болно
2022, 10 сарын 4. 19:300

Өнгөрөгч долоо хоногт Францын Парис хотноо загварын долоо хоног тохиож, олон брэнд, олон ч алдартнууд нэг дор цугласан билээ.

Гэхдээ Парисын загварын долоо хоногийн онцлох мөч Coperni брэндийн 2023 оны хавар-зуны загварын шоуны үеэр тохиожээ. Тодруулбал, тус шоуны үеэр алдарт загвар өмсөгч Белла Хадид тайзан дээр хагас нүцгэн гарч ирэхэд хоёр шинжлэх ухаанч түүн рүү шингэн будаг цацан “хувцаслаж” эхэлсэн байна.

Bella Hadid Gets Dress Spray-painted On Her Body In Real-time During  Coperni Show At Paris Fashion Week: All Video, Pics Patna Times Now

Тийнхүү зочид бараг 10 минут хэртэй үргэлжлэх үзүүлбэрийг үзэж, Coperni брэндийн даашинз хэрхэн бүтэж буйг ойроос харжээ.

Тус брэндийг үүсгэн байгуулагчдын нэг, бүтээлч ажиллагаа хариуцсан захирал Себастиен Мейерийн хэлснээр, “Энэ даашинзыг өмсөж, даашинз чигт нь хадгалж, өлгүүрт өлгөж ч болно. Харин даашинз таалагдахгүй бол буцаан шингэн хэлбэрт оруулаад шүршиж, өөр даашинз урлаж ч болно” гэсэн юм.

Coperni's Spray-On Bella Hadid Dress Is Fashion Magic | HYPEBEAST

Bella Hadid Has Her Coperni Slip Dress Spray-Painted on Live on the Runway  | Vogue

Bella Hadid's Dress Was Spray-Painted Directly Onto Her Body for the Coperni  Spring 2023 Show — Watch the Video | Teen Vogue

Энэхүү дэвшилтэт материалыг 2000 эхнээс хөгжүүлж эхэлсэн бөгөөд байгалийн гаралтай болон нийлэг полимерыг шингэн уусмалд холин гаргаж авдаг байна. Улмаар шингэн уусмал бүхий материалыг шүршихэд гадаргуун дээр очоод биежиж хатдаг юм.

Coperni брэндийн зүгээс энэ төрлийн материалаар хийсэн даашинзаа худалдаанд гаргахгүй гэдгээ мэдэгдсэн ч дээрх үзүүлбэрийг үзүүлсэн шалтгаан нь технологи хийгээд загварын дундах заагийг ойртуулах байсан хэмээжээ.


Эх сурвалж: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00