Тим Күүк: AR ирээдүйн тэргүүлэх технологи болох бол metaverse-н хувьд одоог хэр нь нэгдсэн ойлголтод ч хүрээгүй
2022, 10 сарын 4. 19:500

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк өргөтгөсөн бодит байдлыг (AR) ирээдүйд тэргүүлэх технологи болно хэмээн сайшаасан бол metaverse-н талаарх ойлголт тун бүрхэг, тодорхойгүй хэмээн онцлоод сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 3-ны мэдээлснээр, Күүк өнгөрсөн сарын 30-ны өдөр Нидерландын Bright хэвлэл мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа "Хүмүүс аливаа зүйлийн талаар нэгдсэн ойлголттой болох нь тун чухал гэж бодож байна. Олон нийт metaverse гэж яг юу болохыг хэлж чадах эсэхэд би эргэлзэж байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Нөгөөтэйгүүр, "Миний бодлоор AR бол бүх зүйлд нөлөөлөх маш өндөр технологи юм. AR-г боловсрол болон анагаах ухааны салбарт ашиглаж байна гэж төсөөлөөд үз дээ” хэмээн Күүк тус технологийн талаар сэтгэгдлээ илэрхийлэв.

"Өнөөдөр бид урьд нь интернетгүйгээр хэрхэн амьдарч байснаа гайхдаг шиг ирээдүйд AR-гүйгээр хэрхэн амьдарч байсан тухайгаа гайхан бодох болно” гэж тэр нэмж онцолжээ.

Apple компанийн хувьд metaverse технологитой холбоотой ямар нэг бүтээгдэхүүн хөгжүүлэх талаар огт дурдаж байгаагүй ба харин AR болон VR (virtual reality-виртуал бодит байдал) технологийн нүдний шил, чихэвчийг хөгжүүлэн 2023 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаагаа зарлаад байгаа билээ.

Сүүлийн үед АНУ-ын томоохон технологийн компаниудын дунд metaverse-н талаарх ойлголттой холбоотой маргаан өрнөх болоод байна. Өнгөрөгч 6-р сард Google-ийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт "metaverse гэж чухам юу болох талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй" гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Snapchat-ын гүйцэтгэх захирал Эван Спигал ч мөн metaverse нь "тодорхой бус, таамаглал төдий л зүйл" гэж мэдэгдээд AR технологид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаагаа дурдсан байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02