Nestle 2030 он хүртэл кофены тогтвортой хангамжид зориулан 1 тэрбум ам.доллар зарцуулна
2022, 10 сарын 5. 11:590

Кофены зах зээлийн тогтсон систем уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хувьсаж байна. Тиймээс Nestle дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх, кофены зах зээлийг хадгалах зорилгоор 1 тэрбум ам.доллар төсөвлөлөө.

Кофены одоогийн нийт тариалангийн талбайн тэн хагас нь температурын өсөлт, ган гачгийн нөлөөгөөр 2050 онд үржил шимгүй болсон байх эрсдэл үүсжээ. Тэр дундаа өндөр чанартай арабика сорт илүү өртөх судалгаа гарсан байна.

Улмаар Nestle компани 2025 он гэхэд кофены нийт үйлдвэрлэлээ тогтвортой хөгжилд нийцүүлэх амлалт өгсөн юм. Мөн тус онд кофеныхоо 20 хувийг "нөхөн сэргээгдэх" аргаар тариалдаг болсон байхыг зорьж байна. Тухайлбал, хөрс хамгаалах ургамал тариалах, органик бордоо ашиглах, нягтаршуулсан тариалангийн аргачлал нэвтрүүлэх зэрэг олон төрлийн технологи ашиглах аж. Мөн 2030 онд хүлэмжийн хийн ялгарлаа хоёр дахин бууруулах амлалт өгчээ.

Кофены эцсийн хэрэглэгчид хүрэх жижиглэн худалдааны зах зээл 200-250 тэрбум орчим ам.доллар байна. Гэтэл тус дүнгийн ердөө 10 хүрэхгүй хувь нь кофе тариалагч орнуудад хүрдэг тул хэрэглэгч орны жижиглэн худалдаачдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд татан оролцуулах шаардлагатай байгаа юм. Улмаар олон улсын байгууллага, төр засгийн зүгээс үндэстэн дамнасан компаниудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх нэр хүндийн болон хууль, эрх зүйн шахалт үзүүлэх байдал нэмэгдэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50