Дэлхийн Банк: Дайнд нэрвэгдсэн Украин улсын эдийн засаг энэ онд 35 хувиар унана
2022, 10 сарын 5. 12:290

Мягмар гарагт Дэлхийн Банкнаас мэдэгдсэнээр дайнд нэрвэгдсэн Украин улсын эдийн засаг энэ онд 35 хувийн бууралттай байх болно гэжээ. Учир нь ОХУ-ын Украинд өдүүлсэн дайн тус улс дахь олон үйлдвэр, тариалангийн талбайг сүйтгэж, сая сая украинчуудыг оршин суугаа газраа өөрчлөхөд хүргэсэн юм.

Дэлхийн Банкнаас тооцоолж байгаагаар Украин улсыг сэргээн босгоход дор хаяж 349 тэрбум ам.доллар шаардагдах бөгөөд энэ нь дайнаас өмнөх Украин улсын эдийн засгийг 1.5 дахин өсгөсөн мөнгө гэнэ.

Үйл явдлын хүрээнд Дэлхийн Банкны Европ, Төв Азийн бүсийг хариуцсан салбарын дэд ерөнхийлөгч Анна Бьердэгийн хэлснээр, “Украин улс дахь дайн дажин одоо ч үргэлжилж байгаа тул тус улсыг сэргээн босгох ажил болон бүтээн байгуулалтыг сэргээх төслүүдэд үлэмж хэмжээний санхүүгийн тусламж шаардагдсаар байгаа” гэжээ.

Гэхдээ Дэлхийн Банкны энэ удаагийн таамаглал нь тэдний зургаадугаар сард танилцуулж байсан урьдчилсан тооцооноос хавьгүй өссөн байна. Тодруулбал, зургаадугаар сар тэд Украин улсын эдийн засгийг энэ онд 45.1 хувийн уналттай байна гэж таамаглаж байжээ.

Тийнхүү Дэлхийн Банкны зүгээс Украин улсын эдийн засгийг ирэх онд эргэн өснө гэж таамагласан бол ОХУ-ын эдийн засгийг 2022, 2023 онуудад дан бууралттай байна гэж тооцсон юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04