Газпром компани энэ сарын 20-ны өдрөөс Молдова улсад нийлүүлэх байгалийн хийгээ зогсоож магадгүй
2022, 10 сарын 5. 13:220

Мягмар гарагт Оросын эрчим хүчний Газпром компаниас мэдэгдсэнээр тэд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Молдова улсад байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоож магадгүй нөхцөл үүсжээ.

Учир нь тэдний зүгээс Молдова улсыг гэрээнд заасан дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй гэж үзсэн байна. Улмаар Газпромын талаас гэрээнд заасан бүрэн эрхийн дагуу нийлүүлсэн байгалийн хийн төлбөрөө хүлээн аваагүй тохиолдолд нийлүүлэлтээ зогсоох бүрэн эрхтэй юм.

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар Молдовагаз компани 2022 онд байгалийн хийн төлбөрөө төлж барагдуулах асуудлын хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөөлрүүлэх асуудлаар Газпром компанид олон ч удаа ханджээ. Тийнхүү Газпромын зүгээс тэдний хүсэлтийг тогтмол харгалзан үзэж, биелүүлж ирсэн ч Молдовагазын талаас гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02