TikTok-ийн орлого эрс өссөн боловч зардал мөн адил ихээхэн нэмэгдсэн байна
2022, 10 сарын 5. 16:570

TikTok-ийн Европ дахь худалдааны нийт эргэлт 2021 онд зургаа дахин өсжээ. Гэвч тус компани дэлхий даяар олон мянган шинэ ажилтан авахын зэрэгцээ зар сурталчилгааны зардлаа тэлсэн тул алдагдал нь нэг жилийн өмнөхөөс 37 хувиар нэмэгдсэн байна.

Хятадын ByteDance компанийн бүтээгдэхүүн TikTok аппликейшны 2021 оны нийт худалдааны эргэлт 990 сая ам.доллар болж 477 хувиар өссөн. Тус үзүүлэлт 2020 онд 172 сая ам.доллар байсан юм. Гэвч алдагдал татварын өмнөх дүнгээр 896 сая ам.доллар болж нэмэгдлээ. Үүнд хүний нөөцийн тэлэлт голчлон нөлөөлөв. TikTok 2020 онд 3,000 гаруй ажилтантай байсан бол хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр ажлын байраа өргөжүүлэн одоо 4,400 орчим ажилтантай болжээ. Мөн борлуулалт, маркетингийн зардал 90 хувиар өсөж 666 сая ам.доллар, захиргааны зардал бараг 30 хувиар өсөж 212 сая ам.долларт хүрсэн байна.

Харин орлогын дийлэнх хэсгийг Европын орнууд бүрдүүлсэн. Евро бүсээс 2020 онд 114 сая ам.доллар олж байсан бол өнгөрсөн онд 532 сая ам.доллар олжээ.

Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03