STMicroelectronics компани Италид 730 сая еврогоор чипний эд анги үйлдвэрлэнэ
2022, 10 сарын 6. 12:340

Ухаалаг гар утаснаас автомашин хүртэл төрөл бүрийн бүтээгдэхүүнд ашигладаг чипний эрэлт сүүлийн жилүүдэд эрс өсөж байхад нийлүүлэлт сүүлийн хоёр жил ихээхэн тасалдлаа. Италийн засгийн газар тус асуудлыг шийдвэрлэх хүрээнд STMicroelectronics компанид төсвөөс 292.5 сая еврогийн дэмжлэг үзүүлэн чипний хавтангийн үйлдвэр байгуулахаар шийджээ. Харин STMicroelectronics 730 сая евро төсөвлөөд байна.

SiC хавтан буюу цахиурын карбид хавтан бол хагас дамжуулагч чипний үндсэн эд анги бөгөөд гар утас, цахилгаан бараа, автомашин зэрэг бүх төрлийн цахилгаан болон электрон бүтээгдэхүүнд ашигладаг, чип үйлдвэрлэлийн эхний дамжлагад байдаг эд анги юм.

Сицилийн арал дээр байрлах тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил ирэх онд эхлэн 2026 онд дуусна. Улмаар 700 орчим ажлын байр шинээр нэмэх болно. Өрсөлдөгч Intel компани Италид мөн адил том хэмжээний чипний үйлдвэр байгуулахаар хэлэлцэж байна.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15