Самсунгийн 2022 оны гуравдугаар улирлын ашиг 25 хувиар буурчээ
2022, 10 сарын 6. 15:500

Самсунг компанийн 2022 оны гуравдугаар улирлын ашиг 25 хувиар буурчээ. Энэ нь тус компанийн ашиг сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаагаа унасан үзүүлэлт юм. Үүний шалтгааныг электрон төхөөрөмж болон хагас дамжуулагчийн эрэлт буурсантай холбон тайлбарлаж байгаа ажээ.

Дэлхий дахинаа инфляц эрчимтэй өсөж, олон улсын төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж, эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй гэсэн айдас улам нэмэгдэхийн хэрээр хүмүүс цахилгаан төхөөрөмж худалдан авах нь эрс багассан байна.

Тийнхүү өнгөрөгч долоогоос есдүгээр сарын хугацаанд Самсунг компанийн үйл ажиллагааны ашиг 11.8 их наяд вонд хүрч унажээ.

Эдийн засагч нарын таамаглаж байгаагаар Самсунгийн гар утасны бизнесийн ашиг цаашид ч буурах бөгөөд ашиг нь 2.8 их наяд вонд хүрэх гэнэ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56
“Тесла” Энэтхэгийн компанитай хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ
02024-4-15 18:59