Credit Suisse банк Цюрихийн санхүүгийн төв дүүрэгт байрлах Savoy зочид буудлаа худалдана
2022, 10 сарын 7. 1:030

Credit Suisse хөрөнгө оруулалтын банк Швейцарын Цюрих хотын Прадеплаз бизнес, санхүүгийн төв дүүрэгт байрладаг алдарт Savoy зочид буудлаа худалдахаар шийдсэн хэмээн Пүрэв гарагт мэдээллээ.

Тус банк дэлхийн үл хөдлөх хөрөнгийн стратегидаа нийцүүлэн үл хөдлөх хөрөнгийн багцаа тогтмол хянан шинэчилж байдаг. Энэ хүрээнд “Savoy зочид буудлыг борлуулахаар шийдсэн. Бид бүх боломжит хөрөнгө оруулагч, тэдгээрийн саналыг үнэлж дүгнэн, аливаа шийдвэрийг цаг тухайд нь мэдээлж байх болно” хэмээн компанийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Бараг 200 жилийн түүхтэй Savoy зочид буудал одоогоор их засвар хийхээр хаалга барьсан байгаа бөгөөд 2024 онд эргэн нээгдэнэ. Албан бус мэдээллээр тус зочид буудал 400 гаруй сая ам.долларын эхлэл үнэ хэлэх аж.

Credit Suisse 2021 оны гуравдугаар сард үл хөдлөх хөрөнгийн салбар компани болох Archegos-ийн дампуурлыг зарлан 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээс хойш хувьцаа эргүүлэн худалдаж авахаа зогсоон, ногдол ашиг тараалтаа танаж, менежментийг шинэчлэн, хөрөнгө босгох арга зам эрэлхийлж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17