Хойд Солонгос цөмийн туршилт хийх үү?
2022, 10 сарын 8. 10:520

Хойд Солонгос сүүлийн хоёр долоо хоногт зургаан пуужин хөөргөөд байна. Тус улс хамгийн сүүлд 2017 онд цөмийн туршилт хийхийнхээ өмнө пуужин хөөргөх давтамжаа ийнхүү ойртуулж байсан билээ.

БНАСАУ 2018 онд Ерөнхийлөгч Трамптай хэсэгхэн хугацаанд дипломат харилцаа тогтоохдоо цөмийн туршилт хийсэн талбайн хонгилуудаа устгасан гэж мэдэгдэж байв. Харин одоо тэдгээр хонгилоо сэргээн засаж эхэлснийг хиймэл дагуулын зургаас харах болно. Мөн өнгөрсөн сард БНАСАУ цөмийн хуулиа шинэчлэн батлахдаа өөрсдийгөө "эргэлт буцалтгүй цөмийн гүрэн” хэмээн зарласан билээ. Цөмийн туршилтын бэлтгэл ажил ийнхүү дууссан тул удирдагч Ким долоо дахь цөмийн туршилтаа хийх улс төрийн таатай мөчийг хүлээж байна гэж таамаглаж болно.

Улмаар шинжээчид аравдугаар сарын сүүлч үед болох Хятадын Коммунист намын их хурал болон арваннэгдүгээр сарын эхэн үед болох АНУ-ын сонгуулийн хооронд тохиох цонх үед цөмийн туршилт хийх магадлалтай гэж тооцлоо. Жо Байден "сүйрэл" ирэх магадлал өндөр гэж таамаглаж байж боловч АНУ-ын батлан хамгаалахын зарим албан тушаалтан "хоосон сүрдүүлэг" хэмээн үгүйсгэж байгаа юм.

Америкийн эрдэмтдийн холбооны тооцоолсноор Орост 4.500 орчим идэвхтэй цөмийн цэнэгт хошуу бий. Тэдгээрийн ихэнх нь алсын зайг хамарсан стратегийн цөмийн зэвсэг юм. Зарим тактикийн цөмийн зэвсэг нь Хирошима, Нагасаки дээр хаясан атомын бөмбөгөөс илүү хүчтэй ажээ.

ОХУ цөмийн зэвсэг ашиглах эсэхээс үл хамаарч нийгэм, олон нийт ерөнхийдөө цөмийн дайны аюулыг зохих хэмжээнд үнэлдэггүй. Гэтэл бодит байдал дээр цөмийн холокаст зэрэг "Армагедоны хэмжээний сүйрэл" боломжгүй зүйл биш гэж судлаачид өгүүлдэг.


Эх сурвалж: BBC, Morning Brew

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15