Twitter Илон Маскийн саналаас татгалзан шүүх ажиллагааг үргэлжлүүлэхийг хүслээ
2022, 10 сарын 7. 11:120

Twitter-ийг худалдан авах эсэх асуудлаар гурван сарын турш үргэлжилж буй шүүх хурлыг Илон Маск энэ сард багтаан эцэслэхийг хүсжээ. Улмаар анх тохирсон үнээр худалдаж авахыг зөвшөөрсөн санал хүргүүлсэн юм. Гэвч түүнийг олон дахин эргэж буцаж буйд Twitter ундууцсан бололтой.

Энэ удаа Twitter Илон Маскийн саналаас татгалзлаа. Учир нь “Түүнд итгэхгүй байна. Шүүхийн үйл явцыг сунжруулах гэсэн заль байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн юм. Харин Илон Маскийн өмгөөлөгч “Twitter маргааныг үргэлжлүүлэхийг шаардсанаар компани нэгтгэлийн ажиллагааг эрсдэлд оруулж, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгаар мөрий тавьж байна” гэв. Шүүх тэднийг тохиролцоонд хүрч магадгүй хэмээн үзэж хурлын товыг аравдугаар сарын 28 хүртэл хойшлууллаа.

Маск дөрөвдүгээр сард Twitter-ийн нэгж хувьцааг 54.20 ам.доллароор тооцон худалдан авах санал тавьсан. Гэвч саналаасаа буцсан тул Twitter Маскийг худалдан авалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардан долоодугаар сард шүүхэд хандсан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57