Жо Байден марихуаны бодлогод өөрчлөлт оруулах болсноор марихуан тариалагч, худалдагч компаниудын хувьцаа өслөө
2022, 10 сарын 7. 11:170

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден марихуаны хэрэглээ, худалдааны бодлогод томоохон өөрчлөлт хийжээ. Улмаар ерөнхийлөгчийн зүгээс марихуантай холбоотой хөнгөн зэргийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өршөөх захирамж ч гаргасан байна.

Тийнхүү захирамж гарсан даруй АНУ-д бүртгэлтэй марихуан тариалагч, худалдагч байгууллагуудын хувьцааны үнэлгээ эрчимтэй өсжээ.

Тодруулбал, АНУ-д бүртгэлтэй, марихуаны томоохон борлуулагч Tilray Brands болон Canopy Growth Corp гэх хоёр компанийн хувьцааны үнэлгээ даруй 22 болон 31 хувиар өссөн байна.

Марихуан тариалагч, худалдагч байгууллагуудын хувьцаа хамгийн сүүлд 2018 онд ийн эрс өсөж байсан ч тус салбар дахь байгууллагууд хөрөнгө оруулагч нарын хүлээж байсан шиг хангалттай хурдан өргөжөөгүйгээс үүдэн хувьцааны үнэлгээ нь эргэн буурч байжээ.

Одоогийн байдлаар марихуан нь героин, LSD зэрэг мансууруулах бодистой нэг ангилалд бичигдэж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн зүгээс холбогдох албаныханд марихуан ямар ангилалд багтахыг дахин нягтлахыг даалгажээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02