Амазон компани жилийн хамгийн ачаалалтай улиралд бэлтгэн 150,000 хүнийг шинээр ажилд авна
2022, 10 сарын 7. 15:560

Амазон компани жилийн хамгийн ачаалалтай улиралд бэлтгэн гэрээт, бүтэн болон хагас цагийн нийт 150,000 орон тоонд шинээр ажилтан авах болжээ.

Энэ талаар тэд пүрэв гарагт мэдэгдсэн бөгөөд Ассошэйтэд Пресс агентлагаас дүгнэж байгаагаар Амазон харьцангуй шинэлэг арга барилаар ажиллаж байна гэсэн юм.

Амазоны хувьд сүнсний баяр, талархалын баяр, зул сар, шинэ жилийн үеэр ачаалал нь эрс нэмэгддэг тул улирлын чанартай ажил олгодог билээ. Тийнхүү тэд өмнө жил мөн 150,000 хүнийг шинээр ажилд аван ажиллуулж байжээ.

Шинээр ажилд орогсдын хувьд цагт дунджаар 19 ам.долларын хөлстэй ажиллах бөгөөд цалин хөлсний хэмжээ ажилтны аль мужид, ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үүдэн хэлбэлзэх гэнэ. Түүнчлэн Амазоны зүгээс цалин хөлс олгох тогтолцоондоо өөрчлөлт оруулж, цалинг хоёроос илүү давтамжтай олгож болох нөхцөлийг бүрдүүлэх болжээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41