Норд Стрим шугамын хий алдсан бүсийн агаарт метан зохих хэмжээнээс 1000 дахин их байна
2022, 10 сарын 7. 18:170

Пүрэв гарагт Шведийн радиогоос мэдээлснээр Норд Стрим шугамын хоолойд гарсан гэмтэл Балтын тэнгисийн усан дээгүүрх агаарыг маш ихээр бохирдуулж, агаарт агуулагдах метаны хэмжээ зохих хэмжээнээс даруй нэг мянга дахин их байна гэжээ.

Тэдний уламжилснаар агаарын чанарын шалгалтыг Шведийн Скагерак судалгааны хөлгөөс хийсэн бөгөөд ийм хэмжээний метан агаарт тархах нь байгаль орчинд ихээхэн хортой юм.

Судалгааны хөлгийн хувьд хий алдсан хэсгээс хэдэн далайн милийн зайд шалгалтаа хийсэн бөгөөд шалгалт дууссан хойно тэд Готеборг руу буцжээ.

Тийнхүү судалгааны багийн ахлах Катарина Абрахамссоны хэлснээр агаарт ийм хэмжээний метан агуулагдах нь далайн амьд биет, ургамалд шууд сөргөөр нөлөөлнө гэжээ.

Норд Стрим шугам өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт хий алдаж эхэлсэн бөгөөд өдгөө хий алдахаа зогсоосон ч метаны агууламж бүхий агаар далайн усыг бүрхэж байгаа билээ. Шинжээчдийн анхааруулснаар метан ихээр агуулсан агаар Нордикийн орнуудыг дайран өнгөрөх юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04