Шаржигнуур тахиагаа гаатай шоколаданд дүрж иддэг Өмнөд Солонгос бол жигтэй амтны бизнес эрхлэхэд тун тохиромжтой зах зээл юм
2022, 10 сарын 8. 9:530

Өмнөд Солонгос улсын хүнсний салбар бүхэлдээ гаатай шоколаданд эзлэгдэж байна. Тус улс гаатай шоколадыг амттанд хийх хангалтгүй байсан бололтой.

Одоо талх, цагаан будааны боорцог, уургийн бэлдмэл төдийгүй сөжү архи, бургерын соус хүртэл гаатай шоколад болж хувирсан билээ. Мөн KFC нэг сарын хугацаанд шаржигнуур шарсан тахиагаа гаатай шоколадны дүрлэгтэй худалдсан. Түүнчлэн үнэнч шүтэн бишрэгчид гаатай шоколадтай саван, шүдний оо, гарын тос хэрэглэж шүдний оог санагдуулам ногоон өнгөтэй шоколадны зурагт хуудас, стикер, тэмдэг наймаалцах болов.

Солонгосчууд ер бусын, шинэ амтанд дуртай улс. Тухайлбал, Baskin-Robbins зайрмагийн сүлжээ дэлгүүр саяхан амтат эрдэнэ шишийг сарын онцлох амтаар шалгаруулсан. McDonald’s шарсан төмсөө зөгийн балтай шар буурцгийн нунтаг амтлагчтай борлуулав. Харин Burger King брэндийн Guinness шар айргийн соустай бургер худалдаанд гаргасан билээ.

Өмнөд Солонгосыг жигтэй амтны бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой зах зээл гэж үздэг. Үүнд соёлын онцлог ихээхэн нөлөөлж байна. Иргэд нь шинэ амтны хослолыг туршиж үзэхээс гадна нийгмийн сүлжээнд постлох, тоглоом шоглоом хийх зорилгоор хачин амтыг тогтмол худалдаж авдаг юм. Мөн нөлөөлөгчдийн маркетингийг түлхүү ашигладаг нь тодорхой байна. Олонд алдартай хүмүүс хандалт татах эсвэл бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хачин амтны давалгааг дэвэргэх нь түгээмэл хэмээн Korea Trend судалгааны хүрээлэн мэдээлсэн юм. Жишээлбэл, BTS хамтлагийн гурван гишүүн, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол төрийн албан тушаалаа авахаасаа өмнө гаатай шоколадны шүтэн бишрэгч гэдгээ нийгмийн сүлжээнд нийтэлж байв.

Өмнөд Солонгосын хүнсний бүтээгдэхүүний зах зээл 2022 онд 123.9 тэрбум ам.доллартой тэнцлээ. Тус зах зээл жил тутам 5.4 орчим хувийн өсөлттэй байна.

Эх сурвалж: Wall Street Journal, Statista

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04