Peloton энэ онд дөрөв дэх удаагаа цомхотгол хийж байна
2022, 10 сарын 8. 15:510

Peloton Interactive Inc компани одоогийн хүний нөөцийнхөө 12 хувь буюу 500 орчим ажилтнаа цомхотгох гэж байна. Зургаан сарын дараа дампуурч магадгүй гэж үзэж буй тус компанийг аврахад цомхотгол зайлшгүй шаардлагатай юм.

Хоёрдугаар сард гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан Барри МакКарти алдагдалтай компаниа ирэх зургаан сарын дотор ашигт ажиллагаанд хүргэхийг зорьж байна. Амжилтгүй болсон тохиолдолд Peloton өөр компанитай нэгдэхээс аргагүйд хүрнэ. Энэ хүрээнд Peloton энэ онд дөрөв дэх удаагаа цомхотгол хийж байна. Үүнийг хамгийн сүүлчийнх гэж тайлбарлаж байгаа бөгөөд дараа нь дэлхий дахинд нийт 3,800 орчим ажилтантай болж компани агшина. Улмаар ашгаа нэмэх тал дээр төвлөрөх боломжтой болно гэв. Peloton бизнесийн оргил үедээ нэг удаад үүнээс хоёр дахин олон хүн шинээр ажилд авч байсан билээ.

Peloton зургаан улирал дараалан алдагдалтай ажиллаж байна. Тухайлбал, сүүлийн улиралд 1.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм. Үүнд инфляцын улмаас гүйлтийн зам, фитнес дугуй зэрэг гол бүтээгдэхүүний эрэлт буурсан, цар тахлын улмаас иргэд фитнес төвүүдээр үйлчлүүлэх нь багассан гэх мэт ерөнхийдөө эрэлтийн асуудал голчлон нөлөөлжээ. Peloton-ийн хувьцааны ханш 2020 оны арванхоёрдугаар сард оргил үедээ 160 ам.доллар хүрч байсан боловч түүнээс хойш өнөөдрийг хүртэл 95 хувиар унаад байна.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01