Boston Dynamics тэргүүтэй зургаан компани роботуудаа зэвсгийн зориулалтаар ашиглахгүй хэмээн амлалт өглөө
2022, 10 сарын 8. 16:370

Робот хөгжүүлэлтээр тэргүүн эгнээнд жагсдаг зургаан компани бүтээгдэхүүнээ зэвсэгт хүчинд ашиглуулахгүй хэмээн амлалт өглөө. Бусад компанийг мөн адил амлахыг уриалж байна.

Роботыг амар амгалан амьдралын төлөө, хүний амь насыг аврах зэрэг өргөн хүрээний зориулалтаар анхлан хөгжүүлдэг боловч зэвсэг болгон хувиргах бүрэн боломжтой байдаг. Үүний нэг тод жишээ бол дрон юм. Boston Dynamics-ийн гүйцэтгэх захирал Роберт Плейтер “Хувь хүмүүс худалдаанд гарсан роботыг зэвсэглэх оролдлого хийх тохиолдол нэмэгдлээ. Үүнд бид маш их санаа зовж байна. Робот технологийг нийгэмд өргөн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хүмүүс роботод итгэдэг байх хэрэгтэй. Тиймээс муу хүмүүс бидний технологийг буруугаар ашиглахыг хориглох бодлого шаардлагатай байна” хэмээн өгүүллээ.

Улмаар компаниуд хэрэглэгчдийнхээ итгэлийг хадгалах үүднээс бүтээгдэхүүнээ зэвсэг болгохгүйг төлөө чадах бүхнээ хийнэ хэмээн амлав. Тэд бүтээгдэхүүндээ зэвсгийн технологи нэмэхгүй, бусад компани нэмэхийг дэмжихгүй, урьдчилан сэргийлнэ гэв. Түүнчлэн боломжийнхоо хэрээр худалдан авагчийн робот авч буй шалтгааныг тандахын зэрэгцээ роботыг зэвсэг болгон шинэчлэхийг эсэргүүцэх нэмэлт технологийг судална гэж амлалт бичигтээ дурджээ. Тус амлалтад одоогоор Boston Dynamics-ээс гадна Agility Robotics, ANYbotics, Clearpath Robotics, Open Robotics, Unitree Robotics компаниуд гарын үсэг зураад байна.

Boston Dynamics компанийн хөгжүүлсэн зарим роботоос сонирхуулбал:

Эх сурвалж: Axios

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26