ОХУ-ыг Крымийн хойгтой холбодог Керчийн хоолойн гүүрэн дээр томоохон дэлбэрэлт болжээ
2022, 10 сарын 8. 16:420

Оросын эх газрыг 2014 онд ОХУ-ын эзэмшилд орсон Крымийн хойгтой холбосон Крымийн гүүр буюу Керчийн хоолойн гүүрэн дээр томоохон дэлбэрэлт болжээ.

Украин болон ОХУ-ын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дэлбэрэлт орон нутгийн цагаар 8-ны өглөөний 6 цагийн орчимд болсон байна.

ОХУ-ын төрийн мэдлийн TAСС агентлагийн Крымийн төмөр замын корпорацийн албаны хүнээс иш татан мэдээлж буйгаар тус гүүрээр зорчиж явсан ачааны галт тэрэгний арын хэсэгт суурилагдсан вагон цистерн эсвэл шатахуун хадгалах сав ачсан ачааны вагон шатаж байгаа талаар онцлов. Азаар гүүрэн доогуур хөлөг онгоцыг нэвтрүүлэхээр барьсан байгууламжид ямар нэгэн гэмтэл учраагүй тул хөлөг онгоцууд зорчиход ямар нэгэн саад байхгшй ч тус гүүрээр дамжин өнгөрөх хоёр талын хөдөлгөөнийг түр зогсоосон гэж TAСС агентлаг мэдээлэв.

Крымийн төмөр замын корпорацийн зүгээс шатаж буй түлш хадгалах вагоныг зүтгүүр болон түүний цаадах бусад галт тэрэгнээс салгаж, Керчийн өртөө рүү нүүлгэн шилжүүлсэн гэв.

2014 онд ОХУ Крымыг хүчээр өөртөө нэгтгэсний дараа эзлэгдсэн газар нутгийг Оросын эх газартай холбосон 18 км урттай энэхүү гүүр 2018 онд ашиглалтад орж байсан юм. Энэ нь Европ дахь хамгийн урт гүүр бөгөөд ОХУ үүнийг барихад хэдэн их наяд ам.доллар зарцуулсан гэдэг.

Украины засгийн газрын нэгэн албан тушаалтан “Крымийн гүүрний дэлбэрэлт бол зөвхөн эхлэл. Бид хууль бус байгууламжуудыг устгасаар байх болно” гэж мэдэгдсэн байна.

Крымийн гүүр нь эх газрын Орос, Крымийн хойгийг холбосон гол нийлүүлэлтийн зам бөгөөд Орост тактикийн болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Энэ оны 2-р сард Оросууд халдан довтолсоноос хойш Украин улс Крымийн гүүрийг устгах бодолтой байгаагаа нэг бус удаа цухалзуулж байсан ба энэ оны 6-р сард ОХУ энэхүү гүүр халдлагад өртсөн тохиолдолд Украины нийслэл Киев хотыг бөмбөгдөнө гэж анхааруулж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57