Илон Маск: Тайванийг Хонконгийн нэгэн адилаар Хятадын засаг захиргааны онцгой бүс болгох хэрэгтэй
2022, 10 сарын 9. 9:060

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Тайванийг Хонконг шиг Хятадын засаг захиргааны онцгой бүс болгох ёстой гэж үзжээ. Тэрээр саяхан өөрийн Твиттер хуудаснаа Украины дайныг зогсоох талаарх санаагаа илэрхийлсэн нь ихээхэн маргаан дагуулж, шүүмжлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэвч тэрээр энэ удаад дахин олон улсын улс төрийн эмзэг асуудлаар байр сууриа илэрхийлээд авав.

Тэрээр орон нутгийн цагаар 7-ны өдөр Financial Times сонинд ярилцлага өгөхдөө "Миний хувьд Тайванийг Хятадын засаг захиргааны онцгой бүс болгох талаар авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь хамгийн тохирсон шийдэл хэдий ч хүн бүрийг баярлуулахгүй байх” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Маск үргэлжлүүлэн “хамгийн боломжит хувилбар бөгөөд үнэндээ тэд Хонконгоос илүү өөрсдөдөө давуу талтай гэрээг байгуулж чадна гэж бодож байна" гэж нэмж онцлов.

Маск БНХАУ-ын Шанхай хот дахь Тesla компанийн цахилгаан автомашины үйлдвэртэй холбоотой Хятад, Тайванийн геополитикийн эрсдэлийн талаар ярьж байх үеэр ийнхүү хэлсэн аж. Тэрээр Тайванийг тойрсон мөргөлдөөн гарах нь гарцаагүй гэж хэлээд, мөргөлдөөн нь зөвхөн Теsla төдийгүй Apple компани болон илүү өргөн хүрээтэйгээр эдийн засагт нөлөөлж болзошгүйг дурдсан байна.

Хятадын засгийн газрын зүгээс "Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд уг асуудлаарх Хятадын байр суурь тууштай, мөн тодорхой байх болно” гэдгээ илэрхийлсээр ирсэн билээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04