АНУ-ын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Rivian компани 12,000 автомашинаа эргүүлэн татахаар болжээ
2022, 10 сарын 9. 16:100

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч гарааны компани болох Rivian жолооны системийн асуудлаас болж 12,000 орчим автомашинаа эргүүлэн татахаа мэдэгдлээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, Rivian өмнөх өдөр нь үйлчлүүлэгчдэдээ илгээсэн захидалдаа "Бид зарим тээврийн хэрэгслийн жолооны системийн хэд хэдэн эд ангиудыг хангалттай чангалаагүй байж болзошгүй асуудал илэрсэн. Үүний тулд яаралтай эргүүлэн татах арга хэмжээ авах шаардлага тулгарлаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаны (NHTSA) зүгээс мэдээлснээр энэ удаад тус компани нь цахилгаан хөдөлгүүрт pickup, van болон SUV ангиллын нийт 12,212 тооны автомашиныг эргүүлэн татахаар болсон тухай онцолжээ. Тээврийн хэрэгслийн урд талын жолооны системийн түдгэлзүүлэх тэмдэглэгээ хангалттай чангараагүйн улмаас осолд хүргэж магадгүй хэмээн үзэж ийнхүү эргүүлэн татахаар болсон аж.

Одоогоор долоон сэжигтэй тохиолдол илэрсэн ч энэ асуудлын улмаас хэн нэгэн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй гэж тус компанийнхан тайлбарлав. Харин автомашины урд хэсэгт хэвийн бус дуу чимээ, чичиргээ үүсвэл яаралтай засварлах шаардлагатай бөгөөд хэрэглэгчдээс ямар ч зардал гарахгүй гэдгийг компанийн албаны хүн мэдэгджээ.

Тус компани энэ он гарсаар гурав дахь удаагаа бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж буй юм. Тодруулбал өнгөрөгч 8-р сард 500 орчим машиныг аюулгүйн дэрний асуудлаас болж эргүүлэн татаж байсан бол өнгөрөгч 5-р сард хамгаалалтын бүсний зангууны асуудлаас болж 200 орчим автомашиныг мөн эргүүлэн татаж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04