Genesis Sterrad брэндийн мэс заслын багаж ариутгагч төхөөрөмж гэмтэлтэй байж болзошгүй тул зах зээлээс эргүүлэн татаж байна
2022, 10 сарын 10. 11:590

Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч Becton Dickinson компанийн зарим нэр төрлийн ариутгалын төхөөрөмж мэс заслын багажийг хангалттай хэмжээнд ариутгахгүй байгааг тогтоосон тул зах зээлээс эргүүлэн татаж байна.

Becton Dickinson компанийн Genesis Sterrad брэнд нэрээр худалдаанд гардаг мэс заслын багаж хэрэгсэл ариутгагч сав гэмтэлтэй байж болзошгүйг нотлох баримт олдсон аж. Энэхүү дахин ашиглах боломжтой ариутгагч металл савны 17 хувилбар нь аэрозолын сорилт хэмээх чанарын туршилтын шаардлагыг тогтмол хэмжээнд хангахгүй байна. Улмаар мэс заслын өвчтөн халдвар авах эрсдэлтэй хэмээн тус компаниас сайн дурын үндсэн дээр мэдээлэл өглөө. Өвчтөн халдвар авсан тохиолдолд халуурах, жихүүдэс төрөх, буглаа, сепсис үүсэх магадлалтай юм. Тиймээс нийт 8,075 ариутгагч төхөөрөмж эргүүлэн татаж буй бөгөөд тэдгээрийн 6,777 нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа ажээ. Одоогоор тус ариутгагчийн улмаас ямар нэг хохирол учирсан тухай гомдол, санал ирээгүй гэж Америкийн Хүнс, эмийн удирдах газраас мэдэгдлээ.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04