iPhone 14 утас паркийн галзуу хулганаар тоглож буй эздээ аваарт орлоо хэмээн тооцоолж автоматаар түргэн тусламж дуудсаар байна
2022, 10 сарын 10. 13:230

Apple өнгөрсөн сар худалдаанд гарсан IPhone 14 загварын гар утсанд гэнэтийн осол, автомашины аваар илрүүлэх шинэ функц нэмсэн билээ.

Тус функц нь хэрэглэгчийг автомашины осолд орсон тохиолдолд цагдаа, түргэн тусламжийн 911 дугаарт автоматаар залгагдах тохируулгатай юм. Улмаар ослын байршлыг мэдээлсэн аудио мессеж очдог ажээ. Гэтэл цэнгэлдэх хүрээлэнгийн галзуу хулгана зэрэг хурдтай тоглоомууд дээр iPhone 14 хэрэглэгчид өөрсдөө мэдэлгүй цагдаад дуудлага өгөх тохиолдол олон гарах болов.

Тодруулбал, Apple-ийн шинэ гар утсан дахь гироскоп мэдрэгч болон хурдатгал хэмжигч төхөөрөмжүүд нь автомашины ослын үеийн хэмжээс үзүүлэлтэд хүрсэн тохиолдолд анхааруулах чимээ өгнө. Түүнийг хэрэглэгч 20 секундийн дотор идэвхгүй болгоогүй нөхцөлд 911 дугаарт автоматаар дуудлага өгч түргэн тусламжийн төвд мэдээлдэг ажээ. Хэдийгээр “хуурамч” дуудлага олон өгч байгаа боловч тус функц саяхан Небраскад гарсан ослын талаар амжилттай мэдээлсэн. Apple-ийн зүгээс хэрэглэгчдээ цэнгэлдэх хүрээлэнгийн тоглоомд суухаасаа өмнө тус тохируулгыг унтрааж байхыг одоогоор сануулаад байна.

Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
274
75
7
84
32
22
11
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02