Даваа гарагийн өглөө ОХУ Украин улс руу нийт 75 пуужин хөөргөж, тус улсын нийслэл Киев хотноо хэд хэдэн дэлбэрэлт болжээ.
Үйл явдлын хүрээнд Украин улсны Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерій Залужнийгийн мэдэгдсэнээр өнөө өглөө буюу аравдугаар сарын арваны өдөр ОХУ Украин руу нийт 75 пуужин хөөргөснөөс тэд агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмжийн тусламжтайгаар нийт 41 пуужинг онож, саармагжуулсан байна.
Түүний хэлснээр, “Алан хядагч ОХУ Украины нутаг дэвсгэрийг онилон олон ч пуужин хөөргөж, агаараас довтолж, нисгэгчгүй довтолгооны онгоц ашиглаж байгаа. Өнөө өглөө түрэмгийлэгчид нийт 75 пуужин харвалаа. Үүнээс бид 41 пуужинг саармагжуулсан. Манай зэвсэгт хүчний зүгээс ард иргэдээ хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийх болно” гэжээ.
Эх сурвалж: Украинская Правда
buzar orosuud huuhed hugshid enhgiin iged l alj chadna