БНХАУ: “Квапу-1” нарны ажиглалтын хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2022, 10 сарын 10. 22:470

Хятад улс өчигдөр нарны эрчим хүчийг ажиглах "Квапу-1" хиймэл дагуулыг хөөргөж чадсан тухай Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлэв.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын Ганьсу мужийн Жучуань хиймэл дагуул хөөргөх төвөөс өчигдөр өглөө хөөргөсөн Хятадын нарны ажиглалтын дэвшилтэт хиймэл дагуул “Квапу-1” нь төлөвлөсөн тойрог замдаа амжилттай орж чадсан талаар онцлон тэмдэглэжээ.

859 кг жинтэй уг хиймэл дагуулын туршилтын үйл ажиллагаа өнгөрөгч 4-6 сарын турш явагдсан бөгөөд дэлхийгээс 720 км-ийн зайд орших сансрын уудамд хамгийн багадаа 4 жил ажиллах төлөвлөгөөтэй аж.

“Квапу-1” нь нарны гадаргуугийн дэлбэрэлт, титмийн массын ялгаралтыг ажиглах, нарны соронзон орны хоорондын учир шалтгааны хамаарлыг тодорхойлох зэрэг үүргийг гүйцэтгэх гэнэ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Хятад улс нарны дэлбэрэлтийн үед физик хэмжигдэхүүний өөрчлөлтийг илрүүлэх үүрэгтэй нарны хайгуулын “Сихэ” хиймэл дагуулыг мөн хөөргөж байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41